Оросууд Тайландын Пукет арал руу хошуурч байна

Хуучирсан мэдээ: 2022.11.27-нд нийтлэгдсэн

Оросууд Тайландын Пукет арал руу хошуурч байна

Оросууд Тайландын Пукет арал руу хошуурч байна

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр ОХУ-аас шууд нислэг үйлдэж эхэлсэн тул орос жуулчид Тайландын хамгийн том арал болох Пукет руу олноор очих болжээ. Оросууд Украин руу довтолсоны дараа барууны хориг арга хэмжээ аялал жуулчлалын хүчин чадлыг бууруулснаар жуулчдын тоо  буурсан ч Оросын жуулчид Пукет руу бөөнөөрөө буцаж байна.

Арваннэгдүгээр сарын эхний 10 хоногт Пукетийн хамгийн том жуулчдын бүлгийг оросууд бүрдүүлж, гадаадаас ирсэн 75,247 жуулчний 18,370 нь оросууд байна гэж Пхукет Экспресс мэдээлэв.

Тайландын аялал жуулчлалын агентлагуудын холбооноос Пукетийн тур операторууд орос жуулчдын гэнэтийн их урсгалд  бэлэн биш байсан гэж мэдэгджээ.

Украинд дайн эхэлснээс хойш Москвагаас Тайланд руу хийсэн анхны шууд нислэг нь “Ikar Airlines” компанийн захиалгат нислэг байв. Нислэг  аравдугаар сарын 30-нд Пукет хотод ирсэн бөгөөд Оросын аялал жуулчлал эргэн ирснийг тэмдэглэж албаныхан тосон авсан гэж орон нутгийн "The Thaiger" сонин мэдээлэв.

Мөн өдөр Оросын төрийн өмчит агаарын тээврийн “Аэрофлот” компани Тайланд, Энэтхэг, Мальдив руу шууд нислэгээ дахин эхлүүлэв.

Пукет нь аялал жуулчлалаас ихээхэн хамааралтай байдаг. Царт тахлаас өмнө аялал жуулчлалын салбар нь арлын эдийн засгийн 80 орчим хувийг эзэлж, 300,000 гаруй ажлын байраар хангадаг байсан гэж “Insider” мэдээлсэн. Эдгээр жуулчдын ихэнх нь ОХУ-аас ирдэг ч оросууд Украин руу довтолсны дараа тэдний тоо эрс буурсан байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард Оросын 24 мянган жуулчин Пукетэд ирсэн байна. Энэ нь таваас есдүгээр сарын хооронд 3200-аас 4200 болж буурсан гэж “Thaiger” мэдээлэв.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж