Лидергүй Герман өнөөдөр хожих уу, эсвэл гэртээ харих уу?

Хуучирсан мэдээ: 2022.11.27-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ - Катар-2022

Лидергүй Герман өнөөдөр хожих уу, эсвэл гэртээ харих уу?

Лидергүй Герман өнөөдөр хожих уу, эсвэл гэртээ харих уу?

Бидний мэдэх “Герман гоолын машинууд” энэ жил нэг л тааруу, сул харагдаж байна. 2014 онд дэлхийд түрүүлэхдээ тоглолт бүрт эзэрхийлж, гоолын бороо оруулдаг байсан тэд энэ жил эхний тоглолтдоо Японд хожигдсон. Ханси Фликийн баг гоолын боломж үүсгэж байсан ч чулуу болгож чадаагүй. Мөн энэ багт лидер үгүйлэгдэж байна. Томас Мюллерыг дүү нараа удирдан чиглүүлж, тоглолтоороо манлайлах болов уу гэж фанатууд нь харж байсан ч тэр форм тааруу байгаа нь харагдсан.

Өнөөдөр Германы шигшээ баг хож эсвэл гэртээ харь гэсэн тун чухал тоглолтыг Испанийн эсрэг хийнэ. Тус тоглолт өнөөдөр буюу 27-28-ны шилжих шөнө 03.00 цагаас болно.

2018 онд хэсгээсээ ч гарч чадаагүй Герман хэрэв өнөөдөр хожихгүй бол дахин хэсгээсээ гарах боломжгүй болно. Хөлбөмбөгийн хүчирхэг гүрэн Герман хоёр дэлхийн аварга дараалан хэсгээсээ гарч чадахгүй бол тус улсын хөлбөмбөгийн түүхэнд бараанаар үлдэх үйл явдал тохионо.

Германы дасгалжуулагч Ханси Флик тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр “Би ганцаараа энд ирлээ. Учир нь энд ирэх гэж гурван цаг болох тул тамирчдаа машинд ингэж удаан явуулмааргүй байсан юм. Багийн минь 26 тамирчин бүгд чухал учир энд ганцаараа ирлээ. Бид ирэх тоглолтод бүрэн төвлөрсөн. Өнөөдөр талбай дээр ялж, талбай дээр байгаа гэдгээ харуулах нь чухал. Испани бол ямар системд тоглож байгаагаасаа үл хамааран автомат системтэй баг. Бидэнд хэрэгжүүлэх төлөвлөгөө бий. Би Луис Энрикег үнэлдэг. Тэр Испанийн залуу багийг гайхалтай чанартай баг болгосон. Харамсалтай нь, миний дуртай Тиаго Алкантара тэдэнд алга. Энийг л харахад тэдэнд ямар нөөц бололцоо байгаа нь харагдаж байна. Бускетс бол энэ багийн зүрх. Гави, Педри залуу гэхэд тэдний багтаа гүйцэтгэж буй үүрэг нь гайхалтай байна. Тэд сүүлийн хоёр Барселонад сайн өсч дэвжсэн. Одоо шигшээ багтаа л байр сууриа олчихлоо. Тэдний арыг Бускетс харж байна. Сайн ч байгаа” гэв.

Харин эхний тоглолтдоо Коста Рикаг 6-0 гэсэн харьцаатай хожсон Испанийн дасгалжуулагч Луис Энрике “Бид Германыг хожиж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа. Бид тоглолтоо галзуу эхлүүлмээргүй байна. Учир нь тэд хамгаалж тогловол бидэнд эрсдэл их гарна. Бидэнд учрыг нь олох олон зүйл байна. Яг л тэдэнтэй адил хийх ёстой зүйлээ л хийх хэрэгтэй” гэж ярьжээ.

Тэгвэл Испанийн довтлогч Дани Олмо “Мэдээж тэд дарамтад байгаа. Японд хожигдсон учир тэдэнд хожил хэрэгтэй. Гэхдээ тэд дэлхийн шилдэг багуудын нэг гэдгийг бид мэднэ. Тэднийг нэг тоглолтоор дүгнэж болохгүй. Тэдний хувьд энэ тоглолт бол финал. Хасагдах шатанд шалгарахын тулд зайлшгүй хожил хэрэгтэй. Гэхдээ бид хожвол дараагийн шатанд шалгарах учир бид ч гэсэн төвлөрсөн. Ханси бол гайхалтай дасгалжуулагч. Тэр тоглолтын турш илүүрхэхийг хүснэ. Байернд ч үүнийгээ харуулсан. Одоо байгаа бүрэлдэхүүнийх нь ихэнхи тоглогчид Байерных. Тиймээс би тэднийг арга барилыг мэднэ. Тэд ч биднийхийг мэдэх байх” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж