Токушима мужийн намрын баярт Монгол улсын консерваторын уран бүтээлчид оролцлоо

Хуучирсан мэдээ: 2022.11.27-нд нийтлэгдсэн

Токушима мужийн намрын баярт Монгол улсын консерваторын уран бүтээлчид оролцлоо

Токушима мужийн намрын баярт Монгол улсын консерваторын уран бүтээлчид оролцлоо

Японы Токушима мужийн Анан хотод болж буй намрын баярт Монгол улсын консерваторын залуу уран бүтээлчид оролцож байна. Анан хот нь дэлхийд алдартай led гэрэл үйлдвэрлэлийн өлгий нутаг. Одоогоос 5 жилийн өмнө Токушима мужийн энэ хотод МУГЖ, Төрийн соёрхолт Д. Сосорбарамаар ахлуулсан Монголын урлаг соёлын төлөөлөгчдийн баг тоглолт хийснээр хоёр талын хамтын ажиллагааны эхлэл тавигдаж байсан түүхтэй. Тэр цагаас хойш Анан хотын иргэд, тус хотын удирдлагууд Монголыг зорьж, монголын дуу хуур Анан хотыг мэлмийг мялаадаг болсон. Эдгээр үйл ажиллагааг Анан хотын уугуул иргэн, Токушима дахь Монгол улсын өргөмжит консул Ш. Каваүчи санаачлан зохион байгуулж, санхүүжүүлсээр ирсэн байна. Монгол Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн 8 дугаар сард Монгол Японы 450 гаруй уран бүтээлчид оролцсон “Сүүн зам” бүжгийн урлагийн наадам Улаанбаатар хотноо амжилттай болж, хоёр орны түүхийн хуудсанд шинэ өнгө болж тэмдэглэгдэн үлдсэн.

Токушима дахь Монгол улсын өргөмжит консул Ш. Каваүчи уг “Сүүн зам” арга хэмжээг зохион байгуулж, хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн болно. Японы Токушима мужыг зорих монголын бизнес, соёлын төлөөлөгчдийн цуваа үргэлжилсээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж