ДАШТ болж буй хотод гал гарав

Хуучирсан мэдээ: 2022.11.26-нд нийтлэгдсэн

Катар-2022

ДАШТ болж буй хотод гал гарав

ДАШТ болж буй хотод гал гарав

"Катар-2022" хөлбөмбөгийн ДАШТ болж буй Лусаил хотод өнөөдөр /2022.11.26/ асар том хэмжээний түймэр гарч, хөгжөөн дэмжигчдийн тосгоны ойр орчим хар утаа бүрхэв. Албаныхны мэдээлснээр, түймэр хотод баригдаж буй өөр барилгаас гарчээ. Иргэний хамгаалалтынхан Фэн тосгоны ойролцоох баригдаж буй барилгын галыг бүрэн унтраасан бөгөөд хүн бэртэж гэмтсэн мэдээлэл алга байна. Цахим сүлжээнд тарсан зураг, бичлэгээс харахад гал ДАШТ болж буй хотхоноос гурван км орчим зайд байна. Орон нутгийн цагаар үдээс хойш дээр гал гарчээ.

Катарын засгийн газар ДАШТ эхлэхээс өмнө Лусаил хотод олон тэрбум фунт стерлинг зарцуулж, хотхоныг бий болгосон. Эх сурвалжийн мэдээлснээр, 40 тэрбум фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийсний дийлэнх нь шинэ зочид буудал, аялал жуулчлалын цэгүүдэд зарцуулагджээ. Хөгжөөн дэмжигчдийн хотхонд 1800 майхан бий. Майханд хонох нэг шөнийн үнэ 170 фунт стерлингээс эхлэх аж. Гэвч майханд хоноход үнэтэй байсан гэсэн шүүмжлэл гарснаар сүүлийн өдрүүдэд нийслэлтэй ойрхон тосгонууд жуулчдын хөлд дарагджээ. Зарим жуулчин агааржуулалт муу төмөр чингэлэгт хонож байна.

Аргентин, Мексикийн тоглолт өнөө орой болох бөгөөд олон сая хүн амьсгаа даран хүлээж байна. Их Британийн цагаар 19:00-д эхлэх тоглолтод галын улмаас ямар нэг саатал учраагүй гэж "Daily mail" хуудас мэдээлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж