АНУ-ын дасгалжуулагч: Энэ бол 2026 оны бэлтгэл

Хуучирсан мэдээ: 2022.11.26-нд нийтлэгдсэн

Катар-2022

АНУ-ын дасгалжуулагч: Энэ бол 2026 оны бэлтгэл

АНУ-ын дасгалжуулагч: Энэ бол 2026 оны бэлтгэл

АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Грегг Берхалтер хоёр жилийн өмнө баг нь дэлхийг цочроох нөөц бололцоотой гэж ярьж байв. Тэгвэл энэ үг нь бодит болж, Америкийн хөвгүүд энэ ДАШТ-ээр Уэльс, Англи гэх хөлбөмбөгийн хүчирхэг гүрнүүдтэй эн тэнцүү тоглолтыг үзүүлж, одоогоор ялагдаагүй явна.

Гэхдээ Америк дэлхийг цочроох цаг нь одоо биш ирэх 2026 онд. Тэд 2026 онд нутаг дээрээ ДАШТ-ийг зохион байгуулна. Тэр үед одоо байгаа тамирчид нь ид ирэн дээрээ очсон байх биз. Тус багийн одоогийн бүрэлдэхүүний дундаж наслалт 25 байгаа нь энэ удаагийн ДАШТ-д ирээд буй багуудаас хоёрдугаарт орох үзүүлэлт. Өдгөө 23 настай Тайлер Адамс л гэхэд энэ тэмцээний хамгийн залуу багийн ахлагч.

Дасгалжуулагч Берхалтер ярихдаа “Энэ бол 2026 оны бэлтгэл. Дараагийн алхмаа хийхээс өмнө сайн бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Бидний хувьд 2022 ондоо сайн бэлтгэж, үүнд төвлөрч байна. Манай баг энэ дэлхий дээрх аль ч багийг ялах чадамжтай. Аль ч шүү” гэжээ.

Харин өчигдөр/2022.11.25/ Англитай тэнцсэний дараа Америкийн гол тоглогчдын нэг Кристиан Пулишич “Бид хангалттай чадвартай гэдгээ харууллаа. Хүчирхэг багтай эн тэнцүү тоглолтыг хийлээ. Эх орондоо биднийг дэмжиж буй ард түмнийхээ төлөө үүнийг хийлээ. Би ард түмнээ бахархуулсан гэж найдаж байна” гэв.

Тэгвэл Жо Рейна “Дэлхийн шилдэг багуудын нэгтэй сайн өрсөлдсөндөө баяртай байна. Английн бүрэлдэхүүнийг харахад л ямар нөөц бололцоотой нь харагдаж байна. Ийм багтай ингэж тоглож, бүр тэнцэж, зарим үед илүү байсан нь бидэнд итгэл өглөө” гэж ярьжээ.

Дэлхийн чансааны тавдугаарт эрэмбтэй Английн эсрэг сайн тоглосон багийнхаа талаар дасгалжуулагч Грегг Берхалтер “Багийнхаа үзүүлсэн тоглолтод сэтгэл хангалуун байна. Гэхдээ хамгийн чухал нь багийн итгэл үнэмшил байлаа. Тэд хэзээ ч өөрсдөдөө эргэлзсэнгүй. Тоглолтын өмнө л багийнхныгаа харахад эерэг үр дүн авна гэдэгтээ итгэлтэй байлаа. Яг л үүнийгээ ирэх Ирантай хийх тоглолтод гаргах хэрэгтэй байна. Манай баг энэ хүртэл хол зам тууллаа. Хэсгийн сүүлийн заавал ялах тоглолтдоо ч итгэл дүүрэн гялалзана гэж найдаж байна. Дэлхийн аваргын хэсгийн сүүлийн тоглолт гэдэг бол хувь заяагаа шийдэх хариуцлагатай тоглолт. Бид Америкийн хөлбөмбөгийг дэлхийд харуулж байна. Иймэрхүү тоглолтууд л эерэг нөлөө авчирна. Бид ажлаа дуусгаагүй. Энэ тэмцээний төгсгөл гэхэд бид хүмүүсийг хариад ярих юмтай үлдээнэ гэж найдаж байна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж