Оросын тагнуулаар ажилласан Швед ах дүүсийг шүүж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.26-нд нийтлэгдсэн

Оросын тагнуулаар ажилласан Швед ах дүүсийг шүүж байна

Оросын тагнуулаар ажилласан Швед ах дүүсийг шүүж байна

ОХУ-ын Тагнуулын албанд нууц мэдээлэл худалдсан хэрэгт буруутгагдаад буй Шведийн ах дүү хоёрыг шүүх хурал үргэлжилж байна. Энэ хэргийг швед хүн тагнуул хийсэн түүхэн дэх хамгийн муу хэргүүдийн нэг гэж нэрлэсэн. Швед улс 20 гаруй жилийн хугацаанд ийм юм хараагүй гэж прокурор Матс Люнгквист хэллээ. Шүүх хурал ихэвчлэн хаалттай болж байна. Тиймээс Стокгольм дахь шүүхийн танхимд ирсэн бүх хүн аюулгүй байдлын шалгалтад хамрагдаж буй аж.

Тодруулбал, 42 настай Пейман Киа, 35 настай Паям Киа нарын 10 жилийн турш Оросын талд тагнуулаар ажилласан гэж буруутгажээ. Ах Пейман Киа нь Шведийн Аюулгүй байдлын алба, армид ажиллаж байсан. Нэгэн цагт тэр Шведийн тагнуулын хамгийн нууц хэлтсүүдийн нэгд ажиллаж байжээ. Ах дүүс буруутай үйлдлээ үгүйсгэж буй. Ял нотлох хангалттай нотлох баримт байхгүй гэж тэдний өмгөөлөгч үзэж байна.

Сэжигтнүүд Шведийн аюулгүй байдал, тагнуулын агентлагийн ажилтан бүрийн мэдээлэл рүү нэвтэрч байсныг Тагнуулын шинжээч Йоаким фон Браун хэлэв.

Ах дүүсийг 2021 оны сүүлээр баривчилсан. Тэднийг баривчлахаас хэдэн сарын өмнө мөрдөн байцаагчид гар утас, эвдэрсэн хатуу диск, бусад хэд хэдэн хадгалах төхөөрөмж, бэлэн мөнгө, алтны гүйлгээний баримтуудыг олж, хураан авчээ.

Дашрамд дурдахад, Оросын талд тагнуулаар ажилласан байж болзошгүй 60 гаруй насны дахин нэг швед эрэгтэй Мягмар гаригт эхнэрийн хамтаар баривчлагдсан. Эхнэрийг нь Пүрэв гаригт сулласан ч сэжигтнээр татсан хэвээрээ байна. Гэр бүлийн хоёр 1990-ээд онд Оросоос Швед рүү нүүсэн гэх мэдээлэл байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж