Их Британичуудад таагүй өдөр тохиов | News.MN

Их Британичуудад таагүй өдөр тохиов

Катар-2022

Их Британичуудад таагүй өдөр тохиов

Их Британичуудад таагүй өдөр тохиов

“Катар-2022” ДАШТ-ий хоёрдугаар тойргийн эхний тоглолтууд боллоо.


УЭЛЬС 0 – 2 ИРАН

Иран эцсийн мөчид гайхалтай ялалт байгууллаа. Иранаас тоглолтын төгсгөлд шүүгчийн мэдлийн 98 болон 101 дэх минутуудад Рузбех Чесми, Рамин Резаейан нар гоолдов. Тоглолтын эргэлтийн цэг 86 дахь минутад тохиосон. Тодруулбал, Уэльсийн шигшээ багийн хаалгач Хеннесси бөмбөг зайлуулах гэж байгаад Ираны довтлогч Мехди Таремиг мөргөж, унагаажээ. Энэхүү үйлдлийн төлөө Хеннесси улаан хуудас хүртэж, Уэльс талбай дээр 10 хүнтэй үлдэв.

Тус тоглолтын шилдгээр Рузбех Чесми тодорчээ.

КАТАР 1 – 3 СЕНЕГАЛ

ДАШТ-ийг зохион байгуулагч Катар энэ удаагийн дэлхийн аваргыг орхих хамгийн эхний багаар тодорлоо. Хэдий ганц ч ялалт байгуулаагүй ч тэд дэлхийн аваргын түүхэн дэх анхны гоолоо оруулав. Тус түүхэн гоолын эзнээр Мунтари тодорсон. Харин Сенегалаас нийт гурван гоол оруулсан бөгөөд Диа, Дейдху, Дьенг нар гоолджээ.

Тоглолтын дараа Сенегалын хамгаалагч Юссуф Сабали “Би ялж чадлаа. Нээлтийн тоглолтдоо хожигдож, таагүй эхлэл тавьсны дараа ялалт байгуулсан нь чухал байв. Бидэнд дахиад боломж гарч ирлээ. Хэсгээс гарахын тулд дахиад ганц шийдвэрлэх тоглолт хийнэ. Тэр тоглолтод бид бүхнээ зориулна” гэжээ.

Тус тоглолтын шилдгээр Булаи Диа тодорчээ.

НИДЕРЛАНД 1 – 1 ЭКУАДОР

Нидерландаас Годи Гакпо тоглолт эхлээд удаагүй байхад гоол оруулж, багтаа тэргүүллийг авчирсан. Гэвч тэргүүллээ баталгаажуулж чадсангүй. Хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад Экуадороос өнөөх л Эннер Валенсиа гоолдож, тооны харьцааг тэнцүүлэв. Улмаар үлдсэн хугацаанд гоол орсонгүй, хоёр баг эвийн гэрээ байгууллаа.

Тоглолтын дараа Нидерландын хамгаалагч Жюррьен Тимбер “Бид бөмбөгтэй сайн харьцаж чадсангүй. Энэ л өнөөдрийн асуудал байлаа. Үүн дээрээ сайжирч, анхаарах болно. Экуадор үнэхээр түрэмгий, биднээс илүү түрэмгий байлаа. Сайн зүйл нь бид оноо авч чадлаа. Эцэст нь үр дүнтэй, гурван оноо авч чадаагүй ч ялагдсангүй. Сайн тоглоогүй гэхэд муугүй үр дүн шүү. Ганц оноо бол өнөөдөртөө хангалттай. Одоо алдаан дээрээ ажиллаж, дараагийн тоглолтдоо бэлдэх хэрэгтэй. Бид Валенсиаг сайн довтлогч гэдгийг нь мэдэж байсан. Түүнийг хамгаалах гэж ч их үзлээ. Гэхдээ тэр өнөөдөр түрэмгий, шийдэмгий байлаа” гэжээ.

АНГЛИ 0 – 0 АНУ

Англи, Америкийн тоглолтоос их зүйл хүлээж байсан ч тун уйтгартай тоглолт болж өнгөрөв. Ялангуяа Английн шигшээ багийг үзүүштэй тоглолт үзүүлэх болов уу гэж фанатууд нь хүлээж байсан ч тэгсэнгүй. Харин эсрэгээрээ Америкийн залуус олон аюултай довтолгоо өрнүүлж, Английн хамгаалалтыг сандаргаж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
БурууБуруу
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-11-26 211.36.150.74

20 дугаар зууны эхэнд Их британи эзэнтт гүрэн байх үед сүр хүчээрээ шахуу өөрийн бүрэлдэхүүнд байдаг холбооны улсуудыг тусгаар улс шиг дашт-д оролцуулж байсан. Умард Ирланд, Шотланд хоёр олигтой амжилт үзүүлдэггүй. Англи Уэльс хоёр л жилийн жилд байнга оролцдог. Одоо эрт дээр үеийн балай уламжлалыг зогсоож нэг улс хоёр нэрээр оролцдогийг болулах хэрэгтэй. Зүгээр л Их британи гэдэг нэршлээрээ нэг баг орвол таарна.

Avatar

Цагаач 2022-11-26 64.119.25.188

бид л англи гээд байдаг болохоос илжирч буй англид юу ч байхгүйшүү

Avatar

Зочин 2022-11-26 64.119.16.217

Энэ илий өөрөө со-д үйлдвэрт ажилласан, эсвэл ажилладаг, эсвэл тэнд ажилладаг хамаатныхаа явуулсан мөнгийг амаа олохгүй цусалж байгаа даа. Орос хятад руугаа зайлаач ооркоо

Avatar

faggot s 2022-11-26 64.119.21.60

англичууд гэж дандаа гоомоонууд. дээр дээрээ гарч оцгонож байгаа гурван арслан.

Avatar

Зочин 2022-11-26 64.119.16.217

ЧААВААС ДАА ООРКУУДЫН БИЧСЭН ЮМЫГ ДЭМЖИХ ГЭЭД БАГ БАЙХГҮЙ. ӨРӨВДӨЛТЭЙ УЛНУУД Ч БОЛ ДОО. УЛНЫ МОЯА НАР ХӨЛБӨМБӨГЯРИАСТАЙ. УЛС НЬ ХӨЛБӨМБӨГӨӨР ХОЙНООСОО 2,3-Т ЖАГСДАГ. ДЭМЖДЭГ УЛНЫ ОРОС НЬ Ч ДЭЛХИЙН АВАРГАД АЛГА. ДЭМЖИХ Ч УЛСГҮЙ УЛНЫ УУВАЙГҮЙ ӨРӨВДТЭЙ МОЯА НАР. ХУРАЙ ХУРАЙ.

Avatar

Зочин 2022-11-26 64.119.25.188

аяга угаагч эсьэл хөгшин английн өвийг горъдогч

Avatar

Зочин 2022-11-26 64.119.22.52

hojigdson bish taagui medee bish shuu

Avatar

Зочин 2022-11-26 202.126.88.145

Iranyg deesh gargahgui gesen huurmag toglolt bolson.

Avatar

Зочин 2022-11-26 192.82.87.151

Англи яагаад америкт дандаа хожигддог вэ?

Avatar

Зочин 2022-11-26 103.57.94.62

ануусын боол болоод тэр,дарамтлуулдаг байхгүй юу?

Avatar

Зочин 2022-11-26 66.181.161.13

Хожигдоогүй л байна шдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж