"LV" брэнд тавилгын дэлгүүрээ Шанхайд нээнэ | News.MN

"LV" брэнд тавилгын дэлгүүрээ Шанхайд нээнэ

"LV" брэнд тавилгын дэлгүүрээ Шанхайд нээнэ

"LV" брэнд тавилгын дэлгүүрээ Шанхайд нээнэ

Францын тансаг зэрэглэлийн брэнд "Louis Vuitton" Шанхай хотод тавилга, гэр ахуйн барааны тусгай дэлгүүр нээхээр төлөвлөж байгаагаа өчигдөр /2022.11.25/ зарлалаа. Энэ нь тус брэндийн хувьд анхны алхам бөгөөд Хятадын чинээлэг үйлчлүүлэгчдэд зориулсан амьдралын хэв маягийг өргөжүүлэх зорилготой юм.

Үзэсгэлэнгийн танхимын нээлт Даваа гаригт болно. Эхний хэдэн сарын турш үзэсгэлэнгийн танхимыг попап хэлбэрээр туршиж үзэх бөгөөд амжилттай болбол байнгын функц болгох юм. Энэ танхим нь Нанжингийн замын чанх ард байрлах 100 жилийн түүхтэй гурван давхар харшид, хотын дээд зэрэглэлийн худалдааны гудамжинд байрладаг.

Хэвлэлийнхэнд нээлттэй танилцуулах үеэр дэлгүүрт ямар ч үнийн шошго гараагүй байсан. Гэхдээ компанийн эх сурвалжийн мэдээлснээр, хүр хорхойн сандал 700 мянга гаруй юань буюу 97,860 ам.доллараар үнэлэгдэж байна.

Covid-19-ийн хязгаарлалт, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, эдийн засгийн тодорхойгүй байдал зэрэг нь тансаг хэрэглээнд дарамт учруулж буй. Ялангуяа Хятад дахь тансаг зэрэглэлийн брэндүүдийн хувьд чинээлэг хэрэглэгчдийн дунд өсөлтийн шинэ гарц хайх нь улам чухал болж байна. "Louis Vuitton" л гэхэд өнгөрсөн сард Хятадын баруун өмнөд хэсэгт байрлах Чэнду хотод үзэсгэлэнгийн талбай, зоогийн газар бүхий дэлгүүрээ нээсэн.

Хувийн нууцыг чухалчилдаг байсан өмнөх үеийнхээс ялгаатай нь "Y", "Z" үеийн иргэд амьдралын хэв маягаа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гайхуулахаас татгалздаггүй. Тиймээс "LV" энэ шинэ орон зайд давуу талыг олж авах зорилготой.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж