С.Нандин "Aвьяаслаг мисс" төрөлд мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2022.11.26-нд нийтлэгдсэн

С.Нандин "Aвьяаслаг мисс" төрөлд мөнгөн медаль хүртэв

"Эх дэлхийн мисс-2022" тэмцээний финалын шат Филиппин улсын Манила хотод үргэлжилж байна. Тэмцээний финалын шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн мисс С.Нандин оролцож буй. Тэрбээр "Авьяаслаг мисс" номинацийн мөнгөн медаль хүртжээ.

Мисс бүсгүйн хувьд энэ хичээлийн жилээс Кувейт улсын "БСК" дунд сургуулийн арванхоёрдугаар ангид суралцаж эхэлсэн. Монголдоо "Сант" сургуульд арваннэгдүгээр ангиа дүүргээд гэр бүлээрээ Кувейт улсад нүүж ирсэн. Ирээдүйд биохимич мэргэжлээр сонгон суралцах сонирхолтой.

Энэ оны хавар “Queen model Agency”-н Х.Энхмаа багшийн удирдлаган дор загвар өмсөгчийн сургалтаа дүүргээд Гүрж улсын Тбилиси хотод зохион байгуулсан дэлхийн өсвөр үеийн загвар өмсөгчдийн тэмцээн болох “World Teen Model of the Planet“ тэмцээний тайзнаа гараагаа эхэлсэн. Надад загвар өмсөгч болох гарааг минь эхлүүлж өгсөн Х.Энхмаа багшдаа болон “Miss Mongolia Tourism Association” холбооны захирал Б.Гантогоо эгчдээ чин сэтгэлийн талархал илэрхийлье" гэдгээ news.mn сайтад өгсөн ярилцлагадаа хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж