"Твиттер"-ийн өнгөт үйлчилгээ ирэх 7 хоногоос эхлэнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.26-нд нийтлэгдсэн

"Твиттер"-ийн өнгөт үйлчилгээ ирэх 7 хоногоос эхлэнэ

"Твиттер"-ийн өнгөт үйлчилгээ ирэх 7 хоногоос эхлэнэ

"Твиттер" платформ дээр алдартнууд болон брэндүүдийг дуурайсан хэрэглэгчдийн тоо эрс нэмэгджээ. Үүнтэй холбоотойгоор тус компани ирэх Баасан гаригаас хувь хүмүүс, компаниуд болон засгийн газруудад өөр өөр өнгийн тэмдэг бүхий баталгаажсан үйлчилгээгээ нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тодруулбал, компаниудад алтлаг өнгө, засгийн газруудад саарал, алдартнууд болон хувь хүмүүст цэнхэр тэмдэг гэж хуваарилжээ.

"Төвөгтэй, гэхдээ зайлшгүй хийх шаардлагатай" гэж Элон Маск хэлсэн. Сард найман ам.долларын үнэтэй шинэчлэгдсэн үйлчилгээ нь хувь хүмүүст байгууллагынхаа жижиг, хоёрдогч логотой болох боломжийг олгоно гэж тэр Баасан гарагт жиргэжээ. Маск өнгөрсөн сард компанийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авсны дараа энэ үйлчилгээ нь орлогыг нэмэгдүүлэхэд тусална гэж үзэж байна.

Хуурамч хаягууд олширсноор эмх замбараагүй байдал үүссэн. Тухайлбал, эм үйлдвэрлэгч "Eli Lilly and Cо" компанийн дүр эсгэсэн нэгэн хэрэглэгч инсулин үнэгүй болно гэж жиргэснээр компанийн хувьцааны үнэ буурч, уучлалт гуйхад хүргэсэн байна. Энэхүү эмх замбараагүй байдлаас үүдэлтэйгээр "General Motors", "United Airlines" зэрэг хэд хэдэн компаниуд платформ дээрх зар сурталчилгаагаа бүр болон түр хугацаагаар буцааж татжээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж