Алдарт
дуучин George Michael хар тамхины нэг төрөл болох олсны ургамал
хэрэглэсэн үедээ автомашин жолоодон, эмх замбараагүй байдал үүсгэн
улмаар Лондонгийн цагдаад саатуулагдсан. Дуучин барьцаа мөнгө төлж,
батлан даалтад гарсан бөгөөд энэхүү хэрэгтэй холбоотой хэргийг
Лондонгийн шүүхээр авч хэлэлцлээ.

Шүүх хурлыг шүүгч Robin McPhee даргалан явуулсан ба дуучны жолоо барих эрхийг зургаан сараар хасах шийдвэр гаргасан байна.
Мөн
тэрбээр өнгөрсөн сард мансуурсан үедээ жолоо барьж байсан ба удаа дараа
ийнхүү зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлжээ.
Өдгөө 47
настай ижил хүйстэн дуучин George Michael олон жил хамт амьдарсан
бизнесмэн Kenny Goss-тойгоо таарамжгүй харилцаатай байгаа болон хар
тамхинд донтох болсон зэргээр хувийн амьдрал сүүлийн үед нэлээд
асуудалтай байгаа аж.
Н.Наран