Баруун бүсийн тусгай хамгаалалттай газар нутгийн 12 хамгаалалтын захиргааны нийт 240 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад нийт 650 гаруй сая төгрөгийн үнэ бүхий оффисын болон хээрийн ажлын зориулалт бүхий дөрвөн улирлын 17 нэр төрлийн дүрэмт хувцас гардуулжээ.
Уг дүрэмт хувцсыг чанарын өндөр түвшинд дотооддоо үйлдвэрлэн гэрээт хугацаанд нийлүүлэн өнөөдөр байгаль хамгаалагчдын төлөөлөлд хүлээлгэн өгөв.
Монгол Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Германы Сэргээн босголт зээлийн банк БОАЖЯ-тай хамтран “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-ийн 1-р үе шатыг 2015- 2021 онд Монгол орны Хангай, Төв болон Зүүн бүсийн Улсын тусгай хамгаалалттай газрууд тэдгээрийн Орчны бүсэд амжилттай хэрэгжүүлсэн юм.
Төслийн хүрээнд баруун таван аймгийн газрууд, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад, Усны сав газрын захиргаадад туулах чадвар сайтай бартаат замын 19 ширхэг ландкрузер маркийн автомашиныг найм, есдүгээр сард хүлээлгэн өгчээ. Энэ сард мөн аймгуудын сум дундын долоон ойн ангид тус бүр 90 морины хүчин чадал бүхий дунд оврын трактор хөрс боловсруулах анжис, модны нүх ухагч өрөм, борной, далан гаргагч зэрэг дөрвөн төрлийн дагалдах тоног төхөөрөмжийн хамт хүлээлгэн өгсөн юм.

Зочин 2022-11-26 64.119.27.235
Хувиасаа өгч байгаа юм уу?
Зочин 2022-11-26 172.58.231.45
Бүх байгаль хамгаалагчдад нормын хувцас,гутал, унаа, биеэ хамгаалах хэрэгсэл өгөх хэрэгтэй
Эбэ 2022-11-26 202.9.40.34
kkk тэнэг ац вэ. нормийн хувцас гардуулаад байхдаа яахав дээ. kkk
Зочин 2022-11-26 202.179.26.233
Энэ заль этгээдийг хурдан зайлуулаач ээ. Боловмролгүй, пиарчин, муу санаатай, бүх муу юм шингэсэн хог шүү дээ. БОАЖЯ-д байх хүн биш. Наана чин олон арван жил ажилласан мэргэжлийн туршлагатай, хэлтэй устай ажлаа мэддэг хүмүүс дүүрэн. Та хурдан зайл.
Зочин 2022-11-26 192.82.90.118
ямар тэнэг гар вэ хөдөлмөр хамгааллын хувцас тарааснаа мэдээ болгож энэ тэр
Зочин 2022-11-26 203.91.115.54
Хамгийн гол нь хүүг нь алсан алуурчдыг бариачээ Хамгийн сүүлийн бичлэг нь байсан биз дээ Одоо бүр таг болжээ Арай дэндүү шүү
Gol 2022-11-26 59.153.114.251
Хүү нь алуулсан даа. Таг мартжээ.