Саудын Арабт үер болжээ | News.MN

Саудын Арабт үер болжээ

Саудын Арабт үер болжээ

Саудын Арабт үер болжээ

Саудын Арабын Жидда хот Пүрэв гаригт аадар борооны улмаас үерт автжээ. Үерийн улмаас хоёр хүн амиа алдав. Мөн олон улсын нисэх онгоцны буудалд нислэгүүд саатан, сургуулиуд хаагдаж, Исламын хамгийн ариун хот гэгдэх Мекка хүрэх зам хаагдсан байна.

Мекка муж дахь Саудын Арабын иргэний хамгаалалтын төлөөлөгч твиттер хуудсаараа дамжуулан хүмүүсийг яаралтай хэрэгцээ шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ.

Саудын Арабын Цаг уурын үндэсний төвийн мэдээлснээр, Жидда хотын өмнөд хэсэгт Пүрэв гаригийн 08:00-14:00 цагийн хооронд 179 миллиметр хур тунадас орсон байна. Энэ нь урьд өмнө бүртгэгдэж байгаагүй хамгийн их хур тунадас юм. Саудын Арабт 2009 онд үерийн улмаас 123 хүн амиа алдаж байсан. Энэ удаад борооны хэмжээ 2009 оныхоос ч давсан юм. Цахим сүлжээнд тархсан зургуудаас харахад машинууд ширүүн урсгал даган гудамжаар урсаж байв.

Ойр орчмын Рабиг, Хулайс хотуудад оюутнуудын аюулгүй байдлыг хангах үүднээс сургуулиудыг хаасан байна. Тус улсад төгсөлтийн шалгалт ид үргэлжилж байгаа ч сургуулиудыг хаажээ.

Улаан тэнгист ойрхон байрладаг дөрвөн сая орчим хүн амтай Жидда хотыг Меккад хүрэх гарц гэж нэрлэдэг. Жил бүр олон сая хүн мөргөл үйлдэхээр Меккаг зорьдог аж. Жидда хотод үерийн аюул бараг жил бүр тохиолддог бөгөөд оршин суугчид нь дэд бүтэц муу байгааг шүүмжилсээр ирсэн. 2017 оны арваннэгдүгээр сард Жидда хотод хүчтэй аадар бороо орсны дараа нэг өглөөний дотор цагдаа нар 11 мянган дуудлага хүлээн авч байв.

Эх сурвалж: MIDDLE EAST EYE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өөрчлөлт 2022-11-26 64.119.25.188

энд бороо ордогиймуу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж