Өмнөд Солонгосын “K-pop” одод цэргийн алба хаах тухай маргаан хэсэг хугацаанд үргэлжилсний эцэст өнгөрсөн сард шийдэлд хүрсэн. Өмнөд Солонгос улсад 18-28 насны хөдөлмөрийн чадвартай эрчүүд хоёр жил алба хаах ёстой байдаг. Гэхдээ К-поп урлагийн томоохон оддыг 30 нас хүртлээ цэргийн алба хаахгүй байх хуулийн төслийг 2020 онд баталсан. Тэгвэл “BTS”-ийнхэн цэрэгт явах болсноор энэ маргаан эцэслэж байв.
“BTS” хамтлагийн хамгийн ахмад гишүүн Жин ирэх сарын 4-ний өдөр 30 нас хүрэх юм.
Түүний цэргийн алба арванхоёрдугаар сарын 13-наас эхлэх болсныг нэрээ нууцалсан цэргийн эрх баригч хэлжээ. Жин эхлээд бэлтгэлийн баазад таван долоо хоног сургалтад хамрагдах бөгөөд дараа нь аль нэг ангид томилогдох аж.
Гэхдээ “BTS”-ийн “HYBE” агентлаг болон Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгчид уг мэдээллийг батлахаас татгалзсан байна.
Хамтлаг 2025 онд цэргийн албаа дуусгасны дараа эргэн нэгдэж, уран бүтээлээ хийнэ гэж “HYBE” агентлаг мэдэгдсэн. Түүнчлэн цэргийн алба хааж байх хугацаандаа хилийн чанадад тоглолт хийх боломжтой гэж Өмнөд Солонгосын Батлан хамгаалахын сайд мэдэгджээ.
Эх сурвалж: US NEWS
Холбоотой мэдээ