Иран эцсийн мөчид Уэльсийг ялж, боломжоо хадгалав

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Иран эцсийн мөчид Уэльсийг ялж, боломжоо хадгалав

Иран эцсийн мөчид Уэльсийг ялж, боломжоо хадгалав

“Катар-2022” ДАШТ-ий хоёрдугаар тойргийн тоглолтууд өнөөдөр/2022.11.25/ эхэллээ. Энэхүү тойргийг нээж, Уэльс болон Ираны шигшээ багууд учраа таарав. Хоёр баг хоёулаа зайлшгүй гурван оноо авах шаардлагатай байсан. Учир нь Уэльс өмнөх тойрогтоо Америктай тэнцсэн бол Иран Англид бут ниргүүлсэн. Тиймээс чухал холбогдолтой тоглолт эхнээсээ хамгаалалт зонхилов. Ерөнхийдөө 86 дахь минут хүртэл онц сонирхолтой үйл явдал бага гарсан. Ираны цохилтууд Уэльсийн хаалганы хоёр талын шонг ээлжлэн онож, цэнгэлдэх дэх фанатууд хөөргөсөн.

Хэрэв энэхүү тоглолтод Иран хожигдсон бол хэсгээс гарах боломжгүй болох байсан юм.

 

86 дахь минутад Уэльсийн шигшээн туршлагатай хаалгач Уайн Хеннесси эсрэг багийн довтолгоог зогсоох гэж байгаад алдаа гарган улмаар улаан хуудас хүртэж, талбайг чөлөөлсөн. Ийнхүү хүн дутуу уэльсчууд 90+8 болон 90+11 дэх минутуудад дараалан гоол алдаж, ялагдал хүлээв.

Иранаас гоолуудыг Рузбех Чешми, Рамин Резаейан нар оруулсан юм.

Ираны фанатууд цэнгэлдэхэд олноор цугласан байлаа. Тоглолтын өмнөх төрийн дуулал эгшиглэх үеэр тэд нулимс дуслуулж байсан нь сэтгэл хөдөлгөв.

Иран хэсгийн сүүлийн тоглолтоо Америкийн эсрэг хийнэ. Хэрэв тэд хожиж чадвал хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болно. Иран-Америкийн хооронд олон асуудал байгааг хэн бүхэн мэдэх биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж