Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

Хуучирсан мэдээ: 2022.11.26-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд, Увсын өмнөд, Говь-Алтайн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.  Арваннэгдүгээр сарын 26-нд Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолойгоор хүчтэй салхи салхилж, 27-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны 20 цагаас 26-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр ахиухан хэмжээний цас, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газaр, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр,  Алтайн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -28…-33 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -22…-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -8…-13 градус, Алтайн уулархаг нутгаар -11…-16 градус, бусад нутгаар -17…-22 градус, өдөртөө Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутгаар -19…-24 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -3…+2 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -9…-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28…-30 градус, бусад хэсгээр -22…-24 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.  Хүйтэрч шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр.  Хүйтэрч шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -14…-16 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж