Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй наадам бол "Гоёл". Энэ жилийн "Гоёл-2023" наадмын загварын долоо хоног ирэх арваннэгдүгээр сарын 23-25 ны өдрүүдэд болж дууслаа. Гала тоглолт арваннэгдүгээр сарын 27-нд "Шангри Ла" зочид буудлын их танхимд болно.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын эхээр зохион байгуулдаг уг наадмыг энэ жил зохион байгуулахаар болсон.
Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг 30 гаруй жилийн түүхтэй наадмаар Монголын он оны топ модель, шилдэг дизайнерууд, шилдэг моделиуд, шилдэг үсчин, шилдэг нүүр будагчдыг уламжлал болгон шалгаруулдаг.
Энэ наадмын отгон топоор Д.Долгион тодорч, нийт 20 топ модель төржээ.
Хамгийн анх 2001 онд “Топ модель” гэх өргөмжлөл хүртээхэд мөнхийн залуу тодотголтой Э.Одгэрэл, мөн Азийн топ Д.Болормаа нар анхдагч болж байв. Сонирхуулахад, “Гоёл-2016” наадмаар хүн бүрийн догдлон байж хүлээдэг шинэ топ модель тодроогүй. Хамгийн сүүлд "Гоёл-2019" наадмын топ моделиор загвар өмсөгч Н.Сарнай шалгарч байсан бол "Гоёл-2020’ наадмын топ моделиор загвар өмсөгч Д.Долгион өргөмжлөгдсөн юм.
Холбоотой мэдээ