Эден Азар: Германчуудаа хөлбөмбөгөө л сайн тогло

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Эден Азар: Германчуудаа хөлбөмбөгөө л сайн тогло

Эден Азар: Германчуудаа хөлбөмбөгөө л сайн тогло

Бельгийн шигшээ багийн ахлагч Эден Азар Катарт ирсэн тамирчид зөвхөн хөлбөмбөгөө л тоглох ёстой гэжээ. Саяхан Германы шигшээ багийн тамирчид Японы эсрэг хийсэн тоглолтынхоо өмнө бэлгийн цөөнхийг ялгаварлан гадуурхах явдлыг эсэргүүцэн “OneLove” кампанит аянд нэгдэж, амаа дарж эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэвч тус тоглолтод 1-2 гэсэн харьцаатай Японд хожигдсон билээ.

Тэгвэл тус тоглолтын болон аяны талаар Эден Азар “Тэд тоглолтын өмнө тийм үйлдэл хийгээгүй бас тоглолтдоо хожсон бол нөхцөл байдал арай дээр байх байлаа. Бид энд хөлбөмбөг тоглох гэж ирсэн. Тэрнээс биш улс төрийн далд сурталчилгаа хийх гэж ирээгүй. Үүнийг хийх илүү өндөр албан тушаалтай хүмүүс бий. Бид хөлбөмбөгт л анхаарлаа хандуулахыг хүсч байна” гэжээ.

"FIFA"-ийн зүгээс шигшээ багийн ахлагчдыг “OneLove” аяны солонгон өнгөтэй ахлагчийн туузыг зүүвэл торгоно гэдгээ мэдэгдсэн. Энэ талаар Азар “Би энэ талаар яримааргүй байна. Би энд хөлбөмбөг тоглох гэж ирсэн. Бидэнд хориг тавьсан. Би тоглолтыг шар хуудастай эхлүүлмээргүй байна. Тэгвэл тэмцээний туршид хэцүү байна” гэсэн юм.

Мөн Уэльсийн шигшээ багийн ахлагч Гарет Бэйл “OneLove” аянтай холбоотой өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр “Солонгон тууз зүүж чадахгүй болсондоо нэг их баяртай биш байна. Мэдээж бид энэ аяныг дэмжиж байгаа гэхдээ энд хөлбөмбөг тоглох гэж ирсэн шүү дээ. Багууд үүнийг хийхийг хүсч байгаа ч үр дүн нь таатай биш байх. Бидний хувьд тэмцээн эхэлсэн учир хөлбөмбөгтөө анхаарлаа хандуулмаар байна. Гэхдээ талбайн гадна тусалж чадах зүйл байвал бүх талаараа дэмжинэ” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж