ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр /2022.11.25/ Украинд тулалдаж буй цэргүүдийн ээжүүдтэй уулзана гэв. Учир нь ОХУ-д арваннэгдүгээр сарын сүүлийн Ням гаригт Эх үрсийн баярыг тэмдэглэдэг. Энэ баярыг тохиолдуулан Путин цэргийн алба хаагчдын ээжүүдтэй уулзана гэж Кремль мэдэгдлээ.
“Путин энэ үйлдлээрээ өөрийгөө сурталчлахыг зорьж байна. Тэр уулзах хүмүүсээ зориудаар сонгож байна” гэж нэгэн эх сурвалж хэлжээ. ОХУ-ын Эх, эмэгтэйчүүдийн зөвлөлийн анхан шатны хөдөлгөөний тэргүүн Ольга Цуканова хэлэхдээ "Путин тэднийг арга хэмжээндээ уриагүй, тэднээс нуугдсан" гэв. Мөн Цэргүүдийн ээжүүдийн хороо нэртэй төрийн бус байгууллагынхныг ч арга хэмжээндээ уриагүй аж. “Мэдээж тэр биднийг арга хэмжээндээ уриагүй, бид ч явахыг хүсэхгүй байна” гэж тус байгууллагын өмгөөлөгч Валентина Мельникова ярьсан байна.
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европ тивд болж буй хамгийн аймшигт мөргөлдөөн 10 дахь сардаа орох гэж байна. Энэ дайн 1962 оны Кубын пуужингийн хямралаас хойш ОХУ болон барууны орнуудын хооронд хамгийн том сөргөлдөөн үүсгэжээ.
ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хамгийн сүүлд есдүгээр сарын 21-нд хохирлоо зарласан бөгөөд 5937 цэрэг амь үрэгдсэн гэжээ. Гэхдээ энэ тоо олон улсын тооцооллоос хамаагүй бага байгаа юм. АНУ-ын цэргийн өндөр албан тушаалтны арваннэгдүгээр сарын 9-нд мэдээлснээр ОХУ, Украин тус бүр 100 мянга гаруй цэргээ алдсан гэв.
Эх сурвалж: BUSINESS INSIDER
Холбоотой мэдээ