Манчестер Юнайтедын дараагийн эзэн хэн бэ?

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Манчестер Юнайтедын дараагийн эзэн хэн бэ?

Манчестер Юнайтедын дараагийн эзэн хэн бэ?

Английн төдийгүй дэлхийн топ хөлбөмбөгийн клуб Манчестер Юнайтедыг худалдан авахаар томоохон компаниуд, баячууд хөдөлж эхэллээ. Технологийн акул “Apple”, хувцас загварын “Zara” брендийн эзэн Амансио Ортега нар хамгийн сүүлийн горилогчдоор тодорчээ.

Глазерсийн гэр бүл энэ долоо хоногтоо багтаан клубээ зарахаар төлөвлөжээ. Тэд 2005 онд клубыг авч байсан бөгөөд одоо дор хаяж 5 тэрбум фунтээр худалдаалах гэнэ.

АНУ-ын тэрбумтан Тодд Боэли 4.2 тэрбум фунтээр Челсиг энэ жил худалдан авсан билээ.

Манчестер Юнайтедыг худалдан авахаар дараах компаниуд, хүмүүс нэр холбогдоод байна.

  1. Apple – нийт хөрөнгө нь 2.4 триллион ам.доллар

Их Британийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар “Apple” Юнайтедыг худалдан авах хүсэлтэй байгаа аж. Тус компанийн захирал Тим Кук ч боломжуудыг судалж эхэлсэн сурагтай. Хэрэв “Apple” санасандаа хүрч чадвал Юнайтед дэлхийн хамгийн баян клуб болно.

  1. Amazon – нийт хөрөнгө нь 950 тэрбум ам.доллар

Онлайн худалдааны акул “Amazon”-ийг Юнайтедыг худалдан авах хамгийн боломжтой компаниудын нэг гэжээ.

  1. Дубайн баялгийн сан – нийт хөрөнгө нь 305 тэрбум ам.доллар

Дубайн баялгийн сан ч Юнайтедтай нэр холбогдсон. Тэдэнтэй ижил үйл ажиллагаа явуулдаг Ойрхи Дорнодын баялгийн сангууд Европын хөлбөмбөгт ихээхэн хөрөнгө оруулж байгаа. Тухайлбал, Катарын спортын хөрөнгө оруулалтын сан Францын ПСЖ-ийг, Саудын Арабын сан Английн Ньюкаслыг, Абу Дабигийн баячууд Манчестер Ситиг тус тус авсан.

  1. Facebook – нийт хөрөнгө нь 245 тэрбум ам.доллар

Ажилчдаа цомхотгож эхэлсэн “Facebook” Юнайтедын төлөө санал тавьсан гэх.

  1. Мукеш Амбани – нийт хөрөнгө нь 91 тэрбум ам.доллар

Энэтхэгийн тэрбумтан Мукеш Амбана Юнайтедыг сонирхож байгаагаа илэрхийлжээ. Азийн хоёр дахь, дэлхийн найм дахь баян хүн тэрбээр Мумбай Индианс гэх крикетийн багтай билээ.

  1. Амансио Ортега – нийт хөрөнгө нь 61.3 тэрбум ам.доллар

“Zara”-г үүсгэн байгуулагч Юнайтедтай мөн л нэр холбогджээ.

  1. Сир Жим Ратклифф – нийт хөрөнгө нь 13 тэрбум ам.доллар

Их Британийн хамгийн баян хүн, “INEOS”-ийн захирал Жим Ратклифф энэ оны эхээр Челситэй нэр холбогдсон ч авч чадаагүй. Тэгвэл энэ удаа Юнайтед руу үзээд алдахаар шийджээ.

  1. Дэвид Бекхэм – нийт хөрөнгө нь 450 сая ам.доллар

Юнайтедын домогт хөлбөмбөгчин Дэвид Бехэм хайртай багаа бусдад алдахын оронд хөрөнгө оруулагчидтайгаа хамт консорциум байгуулан Юнайтедын төлөө дайрах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж