13 жилийн дараа хөшигний араас гарч буй "Дэлхий"

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

13 жилийн дараа хөшигний араас гарч буй "Дэлхий"

13 жилийн дараа хөшигний араас гарч буй "Дэлхий"

Тэдний бүтээлүүд нь бидний чихэнд хэдийнээ хоногшсон ч бүтээлийн эзэд нь олон жил хөшигний цаана явж ирсэн “Дэлхий” хамтлаг маргааш /2022.11.26/ анх удаа тайзнаас фэнүүдтэйгээ уулзах нь.

Байгалийн дуу чимээг үндэсний болон орчин үеийн хөгжимтэй хослуулан тоглодог “Дэлхий” хамтлаг  “Ертөнц” хөгжмийн цуврал бүтээх ажлаа 2009 онд эхлүүлж “Ертөнц” “Байгаль” цомгуудаа Монголчуудынхаа сонорт хүргэж танигдсан бол өнгөрөгч сард “Хүмүүн” цомгоо гаргасан юм. Арван гурван жилийн хугацаанд бүтээсэн бүхнээ тайлагнаж, Соёлын төв өргөөнд Улс тунхагласны баярын өдөр буюу маргааш анхны албан ёсны тоглолтоо хийх гэж байна.

Тэд нийт 110 минут үргэлжлэх тоглолтоо тэд монголчуудын дотогшоо чимээлж, үндэсний ондоошлоо мэдрэх боломжийг хамтдаа хуваалцах сайхан үдэш болно гэж тодорхойлж байна.

Үндэсний оюун санааны манлайлагчид тэдний үнэнч фэнүүд байдаг нь Монголын үнэ цэн тэдний уран бүтээлд шингэсний тод илрэл юм. “Дэлхий” хамтлагийн анхны тоглолтын бүрэн бичлэг олон улсын урлагийн менежментийн компаниудад танилцуулагдаж, уран бүтээлийн дараагийн алхмуудаа тэд удахгүй хийх юм байна.

Тасалбарыг: https://www.ticket.mn/event/date/4146

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж