Ким Жон Уны дүү Өмнөдийн удирдагчдыг доромжлов

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Ким Жон Уны дүү Өмнөдийн удирдагчдыг доромжлов

Ким Жон Уны дүү Өмнөдийн удирдагчдыг доромжлов

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон саяхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг "дабль стандарттай" гэж шүүмжилсэн. Тэгвэл энэ удаад тэрбээр Өмнөд Солонгосын засгийн газрыг шүүмжилж, ерөнхийлөгч Юн Сук Ёл тэргүүтэй удирдагчдыг нь "аюултай нөхцөл байдал үүсгэсээр байгаа тэнэгүүд" гэлээ. Өмнөд Солонгосын засгийн газар Умардын пуужингийн туршилттай холбоотойгоор шинэ хориг арга хэмжээ авахаар хэлэлцэж буй. Энэ мэдэгдлээс хоёр хоногийн дараа Ким Ё Жон ийн шүүмжилсэн юм.

“АНУ-ын хаясан ясыг зууж буй зэрлэг нохойноос өөрцгүй Өмнөд Солонгос улс бидэнд ямар хориг арга хэмжээ авах юм бол? Би гайхаж байна” гэж Ким Ё Жон хэлсэн.

Түүний энэ үг угаас хурцадмал байгаа харилцааг даамжруулж магадгүй юм. Өмнөд Солонгосын албаныхан Ким Ё Жоны мэдэгдэлд хариу өгөхдөө “Тэр манай төрийн тэргүүнийг бүдүүлэг үг хэллэгээр доромжилж, ёс зүйн үндсэн хэлбэрийг харуулахгүй байгаа нь үнэхээр харамсалтай” гэв.

Ким Ё Жон Өмнөд Солонгосыг доромжилж буй нь анхны тохиолдол биш гэдгийг Сэжон институтийн шинжээч Чонг Сон-Чан хэлсэн. Тухайлбал, энэ оны наймдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл Хойд Солонгос цөмийн зэвсгийн бүтээн байгуулалтаа зогсоож эхэлбэл тус улсад үе шаттайгаар эдийн засгийн тусламж үзүүлэхэд бэлэн гэж мэдэгдэж байв. Тэр үед Ким Ё Жон “Тэр дэмий юм ярихын оронд амаа хамхисан бол түүний дүр төрхөд илүү зохих байсан” гэж хариулжээ.

Ким Ё Жоны албан тушаал нь эрх баригч Ажилчны намын Төв хорооны дэд захирал гэх боловч Өмнөдийн Тагнуулын агентлагаас мэдээлснээр тэр Сөүл болон Вашингтонтой холбоотой харилцааг зохицуулдаг байж магад. Мөн тэрбээр нэр хүндээрээ Хойд Солонгост удирдагч Ким Жон Уны араас орно.

Эх сурвалж: SKY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж