Америкийн багийн 12 тоглогч тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Америкийн багийн 12 тоглогч тодорлоо

Грек, Афин хот – ДАШТ-нд оролцох АНУ-ын баг албан ёсоор үндсэн 12 тоглогчоо тодруулснаа өчигдөр танилцууллаа. Тэд гурван нөхөрсөг тоглолтыг 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийж байсан юм.

Эхний хоёр тоглолтод Дэлхийн хамгийн нэр хүндтэй багийн гарааны холбон тоглогчоор Ражон Рондо гарч байсан ч Испанитай хийх тоглолтод оролцоогүй нь олныг гайхашруулж байв.

Нөхөрсөг тоглолтуудад Рондо ердөө 14 минутыг талбай дээр өнгөрүүлж хоёр оноо, нэг оновчтой дамжуулалт хийж, дөрвөн бөмбөг алдсан нь хангалттай биш байсан нь ойлгомжтой. Гэвч Рондо үндсэн 12 тоглогчид багтаагүй нь бүх хүмүүсийг гайхуулсан гэнэ.  

Мягмар гаригт АНУ-ын багийг Турк улсад болох ДАШТ-нд төлөөлөх тоглогчдоор Кэвин Дурант, Дэррик Роүс, Рүди Гэй, Ламар Одом, Чонси Биллапс, Дэнни Грэйнжир, Рассэлл Уэстбрүүк, Эрик Гордон, Стефен Карри, Кэвин Лов, Тайсон Чандлэр, Андрэ Игуодала нар тодорсон байна.

АНУ-ын баг мэдүүлгээ ДАШТ-ийг зохион байгуулах комисст өгчээ.

Энэхүү 12 тоглогчийг удирдан дасгалжуулагч Майк Шишэсвки өнөөдөр Грекийн эсрэг тоглосноор нөхөрсөг тоглолтоо дуусгаж Туркийг зорих билээ.

ДАШТ ирэх ням гаригт эхэлж есдүгээр сарын 12-нд дуусах юм.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж