ХӨСҮТ: Иргэдийн 67 хувь нь ажлын байран дээрээ халдвар авсан

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

ХӨСҮТ: Иргэдийн 67 хувь нь ажлын байран дээрээ халдвар авсан

ХӨСҮТ: Иргэдийн 67 хувь нь ажлын байран дээрээ халдвар авсан

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд covid-19-ийн омикрон хувилбарын халдварын тохиолдол нэмэгдэж эхэлжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа мэдээлэл өглөө.


Тэрбээр "өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын хэмжээнд covid-19 халдварын 1855 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 663-аар өссөн үзүүлэлт юм. Мөн PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь өнгөрсөн долоо хоногт 8.3 хувь болж, 2.4 хувиар нэмэгдсэн бөгөөд нас баралт хүртэл бүртгэгдсэн. Омикроны дэд хувилбар бүртгэгдсэнээс хойш халдварын тархалтын онцлогийн талаар тандалт судалгааг хийхэд эерэг бүртгэгдсэн тохиолдлуудын 67 хувь нь ажлын байр дээрээ халдвар авч байна. Эерэг бүртгэгдсэн тохиолдлуудын 67 хувь нь ажлын байр дээрээ халдвар авсан бол 38 хувь гэр бүлийн хүнээс халдвар авсан гэх үр дүн гарсан.

Өөрөөр хэлбэл, ажлын байр дээрээ  халдвар авах тохиолдол их байгаа тул ажлын байр дээрх халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах хэрэгтэй. Ялангуяа нэг өрөөнд олуулаа суудаг, хамт өдрийн хоол иддэг тохиолдолд дунд нь халдварын шинж тэмдэг илэрсэн хүн байвал аль болох ийм харилцаа үүсгэхгүй байх арга хэмжээг авах шаардлагатай.

Мөн халдвар батлагдахаас өмнөх тав хоногийн хугацаанд иргэдийн олон нийтийн газруудаар үйлчлүүлсэн байдлыг авч үзэхэд тэдгээр хүмүүсийн 40 хувь нь дэлгүүр, 29 хувь нь эмнэлэг, 23 хувь нь эмийн сан, 20 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлсэн гэх мэдээллийг өгч байна. Тиймээс дэлгүүр, эмийн сан, эмнэлэг, нийтийн тээвэр зэрэг олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүхийг зөвлөж байна" гэв.

Түүнчлэн батлагдсан тохиолдлуудын 91.4 хувьд ямар нэг шинж тэмдэг илэрсэн бол 8.6 хувьд нь огт шинж тэмдэг илрээгүй гэжээ.

Илэрсэн шинж тэмдгийг авч үзвэл:

  • 68 хувь нь хоолой өвдөх, хөндүүрлэх,
  • 64 хувь нь хуурай ханиалгах,
  • 58 хувьд нь хамар битүүрэх,
  • 53 хувь нь нус гоожих,
  • 35 хувьд нь халуурах шинж тэмдэг илэрсэн тухай мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж