Их Британийн засгийн газар хятад камер суурилуулахыг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Их Британийн засгийн газар хятад камер суурилуулахыг хориглов

Их Британийн засгийн газар хятад камер суурилуулахыг хориглов

Их Британийн засгийн газар өчигдөр /2022.11.24/ аюулгүй байдлын эрсдэлтэй гэж үзсэн тул хятад камеруудыг төрийн чухал барилгуудад суурилуулахгүй байхыг мэдэгджээ. “Өнөөгийн болон ирээдүйн болзошгүй эрсдэлийг тооцоолсны үндсэн дээр засгийн газрын барилгуудад хятад камер суурилуулахыг зогсоож байна” гэж Хэрэг эрхлэх газрын сайд Оливер Дауден хэллээ. Хятадын камерын системийн чадавхи болон холболт Их Британид улам бүр нэмэгдэж буйг шалгалтаар тодорхой болгосон тул ийм шийдвэр гаргажээ. Төхөөрөмжүүдийг компьютерийн үндсэн сүлжээнээс салгаж, бүрмөсөн устгах зааварчилгааг холбогдох алба хэлтсүүдэд өгсөн байна.

Хятадын хагас төрийн өмчит “Hikvision”, “Dahua” компаниудын үйлдвэрлэсэн хяналтын камерыг худалдаалах, ашиглахыг хориглох саналыг хэдэн сарын өмнөөс хууль тогтоогчид шаардсан. Дээрх компаниудын бүтээгдэхүүнийг Хятад дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой байж болзошгүй гэж үзэж буй. “Hikvision” компани яагаад ийм шийдвэр гарсныг ойлгохын тулд Британийн эрх баригчидтай цаашид хамтран ажиллана гэж мэдэгджээ. Тэд эцсийн хэрэглэгчдээс гуравдагч этгээдэд өгөгдөл дамжуулах боломжгүй, мөн эцсийн хэрэглэгчийн мэдээллийн санг удирддаггүй гэлээ. Харин “Dahua”-ийн зүгээс ямар нэг мэдэгдэл хийгээгүй байна.

“Big brother watch” байгууллагаас долдугаар сард мэдэгдсэнээр, Их Британийн төрийн байгууллагуудын дийлэнх нь дээрх хоёр компанийн хийсэн хяналтын камерыг ашигладаг аж. Дотоод хэргийн яам болон засгийн газрын хэд хэдэн хэлтэс үүнд багтана.

Дашрамд дурдахад, АНУ-д “Hikvision” болон “Dahua”-ийн үйлдвэрлэсэн камерын худалдаа, ашиглалтыг хориглосон.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж