Реппер Канье Уэст “Adidas” брэндтэй хамтран ажиллаж байхдаа хортой орчин үүсгэсэн гэх мэдээллийн дагуу тус компани шалгалт хийж эхэлжээ. Тодруулбал, тэр “Yeezy”-ийн ажилтнуудад хэт ил задгай, зохисгүй зураг, бичлэг үзүүлдэг байсан гэв. Ингэхдээ Ким Кардашианы болон өөрийнхөө ил задгай зураг, бичлэгүүдийг үзүүлдэг байжээ.
Тиймээс “Yeezy”-ийн ажилтнууд “Adidas” компанид гомдол гаргасан байна. Ажилчдын мэдэгдэлд “Дарга нэр Уэстийн асуудалтай зан авирыг мэдэж байсан ч хараагүй юм шиг өнгөрөөсөн. Канье Уэст ихэвчлэн эмэгтэйчүүд рүү чиглэсэн өдөөн хатгасан зан байдлыг байнга гаргаж байсан” гэжээ. Мөн түнш брэндийн хувьд “Adidas” компани ийм үйлдлийг хэзээ ч тэвчих ёсгүй гэж ажилтнуудын захидалд дурдсан байв.
“Adidas” компани энэ буруутгал нь үндэслэлтэй эсэхийг мэдэхгүй гэж өчигдөр /2022.11.24/ мэдэгдсэн. Гэвч хортой, эмх замбараагүй орчин үүсгэсэн, эмэгтэйчүүдтэй ёс суртахуунгүй харьцсан гэх асуудлыг маш нухацтай авч үзэж буй тул бие даасан мөрдөн байцаалтыг нэн даруй эхлүүлжээ.
Эх сурвалж: BBC