Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко энэ сарын эхээр 40 мянган цэрэгтэй армиа Украин руу илгээсэн ч Орост тусалж чадахгүй гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ Беларусь дайнд өөр хэлбэрээр оролцож байгааг хүлээн зөвшөөрсөн.
“Зэвсэгт хүчний шууд оролцоо нь нөхцөл байдлыг улам дордуулна. Беларусь энэ мөргөлдөөнд ийм үүрэг гүйцэтгэхгүй. Бид цэргийн тусгай ажиллагаанд олон талаараа оролцдог гэдгийг би хэзээ ч үгүйсгэж байгаагүй. Гэхдээ хэнийг ч алдаггүй, тийшээ боловсон хүчнээ илгээдэггүй. Тэгэх шаардлагагүй” гэж тэр хэлж байв. Мөн Оростой энх тайвны тухай ярьж, зөвшилцөх шаардлагатай онцолжээ.
Тэгвэл Лукашенкогийн хууль бус засаглалыг эсэргүүцдэг Беларусийн “BYPOL” байгууллага өөрөөр мэдүүлэв. “Лукашенко халдлага хийхээр шийдсэн гэж бид үзэж байна. Тэр тодорхой нөхцөлд л Украин руу довтлох болно. Бэлтгэл ажил явагдаж байгаа. Гэхдээ довтолгоо хэзээ болох тодорхой огноо алга байна. Юуны өмнө тусгай ажиллагааны хүчин, Агаарын довтолгооноос хамгаалах хүчин, Агаарын цэргийн хүчин, инженерүүд, электрон дайны ангиуд хамгийн түрүүнд бэлтгэгдсэн байна” гэж тус байгууллагын төлөөлөл хэлжээ.
Мэргэжилтнүүд Беларусийн цэргүүдийн эцэс төгсгөлгүй сургуулилалтаас харахад бэлтгэл ажил хангагдсан гэж үзэж байна.
Эх сурвалж: UKRAYINSKA PRAVDA, THE NEW VOICE OF UKRAINE