Х.Нямбаатар "GIZi"-ийн удирдлагатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Х.Нямбаатар "GIZi"-ийн удирдлагатай уулзлаа

Х.Нямбаатар "GIZi"-ийн удирдлагатай уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн ТУЗ-ийн дарга, ноён Торстен Шефер-Гүмбэл болон албаны бусад хүмүүстэй уулзаж санал солилцлоо.

Уулзалтаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын эрх зүйн тогтолцооны Иргэний эрх зүйн салбарт холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх, цахимжуулах чиглэлээр  дэмжиж, хамтран ажиллаж ирсэнд талархалаа илэрхийлж, Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа төслийн үр дүнг хэлэлцэв.

Цаашид Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагааг цахимжуулах, хувийн эрх зүйн салбарыг боловсронгуй болгох, шүүхийн захиргааны албан хаагчийг бэлтгэх тогтолцоог сайжруулах чиглэлээр хамтран ажиллах саналаа илэрхийллээ.

Хууль зүй, дотоод хэргийн яам Германы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй 1995 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд 40 гаруй хуулийн төсөл боловсруулахад хамтран ажилласан.

Эх сурвалж: ХЗДХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж