Путинаас холбоотон орнууд нь зайгаа барьж эхлэв

Хуучирсан мэдээ: 2022.11.25-нд нийтлэгдсэн

Путинаас холбоотон орнууд нь зайгаа барьж эхлэв

Путинаас холбоотон орнууд нь зайгаа барьж эхлэв

 Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын удирдагч нарын уулзалт өчигдөр болсон. Хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүний орнуудыг багтаасан тус байгууллагад ОХУ нь голлох үүрэгтэй байдаг. Гэвч Арменийн нийслэл Ереван хотод болсон уулзалтын дараа тус улсын Ерөнхий сайд Никол Пашинян хамтдаа зураг авхуулах болоход ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинаас зай барьж, хол зогссон нь олон улсын анхаарлыг татжээ.

Түүнчлэн тэрбээр тус байгууллагыг үр нөлөөгүй байгааг хэлсэн үгэндээ онцолсон байна. Армени нь хөрш Азербайжантай зөрчилтэй байгаа ч гэрээний байгууллагын зүгээс тус улсад тусламж дэмжлэг үзүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа юм. Улмаар тэрбээр чуулганы дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд гарын үсгээ зурахаас татгалзжээ.

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагад Армениас гадна Казахстан, Киргизстан, Тажикистан улсууд багтдаг. Харин Азербайжан гишүүн орон биш.

ОХУ нь өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нд Украинд дайн эхлүүлснээсээ хойш Кремлийн тэргүүн Владимир Путины нэр хүнд унаж, олон улсаас тусгаарлагдах болсон.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж