Дэлхий нийтийн хэмжээнд 40 орчим хувь нь арьс харшлын өвчтэй байдаг бол манай улсын хүн амын 50-52 хувь нь ямар нэгэн харшлын өвчнөөр өвчилдөг гэсэн мэдээлэл байна. Тиймээс өнөөдөр Клиникийн төв эмнэлэг дээр өрхийн эмч нарт зориулсан сургалтыг явуулах гэж байна. Тус эмнэлгийн арьс харшлын кабинетийн нарийн мэргэжлийн эмч нар өрхийн эмч нарт хичээл заах ажээ. Сургалтыг нийслэлийн эрүүл мэндийн газар, Арьсны өвчин судлалын үндэсний төвтэй хамтран зохион байгуулж байгаа юм.
Д.Цэц