Титэмгүй хаан эх орондоо алтан дагиныг эргүүлэн авчирч чадах уу? | News.MN

Титэмгүй хаан эх орондоо алтан дагиныг эргүүлэн авчирч чадах уу?

Катар-2022

Титэмгүй хаан эх орондоо алтан дагиныг эргүүлэн авчирч чадах уу?

Титэмгүй хаан эх орондоо алтан дагиныг эргүүлэн авчирч чадах уу?

Неймар 2014 онд нуруугаа барин талбай дээр тарчилж байхад Бразилын ард түмэн бүхэлдээ тэдний мөрөөдөл үүгээр дуусч байгааг мэдэрч байв. Неймаргүй тэд хагас шигшээд Германд 7-1 гэсэн харьцаатай гутамшигтайгаар хожигдож, ёроолдоо хүрсэн. Тухайн үед дөнгөж 22 настай Неймар ард түмнийхээ итгэл найдвар байсан юм. Харин одоо тэрбээр 30 настай, бэлтгэлжилт, форм нь жигдэрчихсэн, туршлага, ур чадвар хосолсон жинхэнэ манлайлагч болжээ.

Бразил өнөөдөр 03.00 цагаас Сербитэй тоглоно.

ДУУСГААГҮЙ АЖИЛ

2009 онд Бразилын Сантост Неймар гэх хүүгийн нэр үе, үе дуулдаж, 2010 оны ДАШТ-д Бразилын бүрэлдэхүүнд багтана гэх яриа гарав. Гэвч залуу хүүг авч яваагүй.

Неймар бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн өндөр үнэд хүрсэн хөлбөмбөгчин. Тэр Испанийн Барселонагийн төлөө 186 тоглолтод 105 гоол оруулсан бол Францын ПСЖ-ийн төлөө 163 тоглолтод 115 гоол оруулсан. Мөн Бразилын шигшээ багийн төлөө 75 гоол оруулж, бүх цагийн мэргэн буучдын жагсаалтад Пелегийн араас хоёрдугаарт бичигдэж байна.

Гэвч тэр хэзээ ч дэлхийн аваргад өөрийн шилдэг тоглолтоо бүрэн утгаар нь үзүүлж байсангүй. 2014 онд нутаг дээрээ алтан дагиныг өргөх боломжтой байсан ч Колумбын Жуан Зунига түүний нуруу руу өвдөглөж, түүнийг бараг л бүх насаар нь тэргэнцэрт суулгах дөхсөн. Харин 2018 онд Неймар ганцаараа Бельгийг бараагүй.

Неймар шигшээ багтаа дуудагдаад хэдийнэ 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд 2013 оны тив хоорондын цом, 2016 оны олимпод тус тус түрүүлсэн амжилттай. Харин 2019 онд Бразил тивдээ түрүүлэхэд Неймар бэртлийн улмаас багт багтаж чадаагүй. Тэгвэл энэ жилийн дэлхийн аварга Неймарын алтан дагина хүртэх сүүлийн боломж.

Тэрбээр өөрийн “ Neymar Jr And The Line Of Kings” баримтат кинондоо “Би ирэх ДАШТ-ийг миний сүүлийнх гэж харж байна. Дахиад хөлбөмбөгт зориулах оюун санааны хүч байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би сайжирч, эх орныхоо төлөө ялахын тулд, багийнхаа мөрөөдлийг биелүүлэхийн төлөө бүхнийг хийх болно. Би үүнийг чадна гэж найдаж байна” гэж ярьж байв.

ЗӨВ ЦАГТАА ФОРМОО ОЛСОН НЬ

Неймар замналынхаа туршид бэртлийн улмаас бүрэн потенциалдаа хүрч чадаагүй гэдэг. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар тэрбээр 2017 онд ПСЖ-д нэгдсэнээсээ хойш бараг 100 гаруй тоглолтыг бэртлийн улмаас өнжжээ. Мөн зун бүр л түүнийг Мбаппетэй тааламжгүй харилцаатай учир өөр баг руу явна гэх яриа гардаг.

Алдарт “France Football”-ийн сэтгүүлч Рафаэль Юкобин ярихдаа “Неймар, Мбаппе хоёрын дунд хурцадмал байдал үүссэнийг бид мэднэ. Неймар үүнийг өөрийгөө хурцлахын тулд ашиглаж, энэ улирал өөрийгөө ПСЖ-ийн гол хүн, 200 сая фунтийн үнэ яагаад хүрсэн гэдгээ харуулахыг хүсч байна. Тэр энэ улирал үнэхээр сайн байгаа. Магадгүй түүний замналын хамгийн шилдэг улирал байх. Зөвхөн түүний оруулсан гоол гэлтгүй хандлага нь гайхалтай байна” гэжээ.

Неймар өнгөрсөн зун амралтаа эрт дуусгаж, бэлтгэлдээ эрт гарсан. Тэрбээр Францын дээд лигт 14 тоглолтод 11 гоол оруулж, есөн гоолын дамжуулалт өгчээ.

Бразилын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Тите ч Неймарт сэтгэл хангалуун байгаа бөгөөд “Тэр нисч байна. Энэ бол түүний бэлтгэлийн үр дүн” гэжээ.

ПЕЛЕГ ДАВЖ ГАРАХ БОЛОМЖ

Бразилчууд дэлхийд зургаа дахь удаагаа түрүүлж, рекордоо ахиулахыг хүсч байгаа. Харин Неймар үүний сацуу, агуу Пелег гүйцэхийг хүсч байгаа нь лавтай. Тэрбээр Пелег гүйцэж, Бразилын бүх цагийн үеийн мэргэн бууч болоход гуравхан гоол л хэрэгтэй.

2014, 2018 онтой харьцуулахад Неймарт ирэх дарамт харьцангуй багассан. Учир нь Бразил бүрэлдэхүүндээ есөн довтолгооны тоглогч багтаасан.

2002 оны дэлхийн аварга Бразилын домогт хөлбөмбөгчин Кафу “Бразил Неймараас хамаардаг байсан нь больсон. Тэдэнд энэ жил Винисиус Жуниор, Родриго, Ричарлисон, Лукас Пакета гэх сонголтууд байна. Эдгээр тоглогчид Бразилд алтан дагиныг авчрах чадалтай. Энэ жил үнэхээр өөр байна. Дөрвөн жилийн өмнө бүх зүйл Неймараас шалтгаалдаг байлаа” гэжээ.

Энэ жилийн Бразил үнэхээр онцгой байна. Дан ганц Неймар ч гэлтгүй Бразилын шигшээ баг онцгой байна. Роналдо, Мессигийн эрин үеийн хамгийн том хохирогч, титэмгүй хаан гэгддэг Неймар энэ жил дэлхийн аваргад түрүүлэх хамгийн өндөр боломжтой байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Suhee 2022-11-24 66.181.160.86

Brazil bol baaraggui l turuuleh baih gehdee bumbug buurunhiiduu harin neimar Ronaldu 2 g chelsiid harah huvi tavilan baidag boluu

Avatar

nelgetsetstaB 2022-11-24 202.9.40.196

6 ch goy too shvv amjilt😊😊😊

Avatar

АХМАД ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ Ш.РАДНАА 2022-11-24 192.82.85.148

Анх Пеле Неймарт маш чухал зөвлөгөө өгсөн. ХУРДАА НЭМЭГДҮҮЛЭХ, МӨН ТОЛГОЙГООРОО САЙН ТОГЛОХ гэсэн. Неймар энэ хоёр зөвлөгөөг нь сайн аваагүй дэг шүү. ХӨЛӨӨРӨӨ Л ТОГЛООД БАЙХ ЮМ.Энэ удаагийн дэлхийн аваргад Бразиль, Франц хоёрын довтолгооны шугам хүчтэй байна.Хамгаалалт нь ???? Энэ хоёроос оноо салгая гэвэл нягт хамгаалж байгаад сөрөг довтлох тактик зөв байж магадгүй. Дасгалжуулагчийн ухаан мэдэх хэрэг дээ.

Avatar

сонирхогч 2022-11-24 192.82.85.177

Неймар довтолгооны шугамд баашлаж шүүгч рүү хандарч тоголдог бас оффсайд ад тоголдог . өнөөдөр ВАР шүүгч нар онцгой байх байлгүй дээ. мөнгөний үнэр нь тоглолтыг нь бусниулан байдаг гэж бразилчууд ырих юм билээ дээ. шудрага л наадаасай . Бразил алтан дагина цом хүртэнэ гэхэд итгэхгүй л бна . дотроо зөрчилдөөн маргаан . үндсэн тоглолт гарах мөн довтолгооны шугамд гарах сонирхол бүхий долоо наймаас давсан тоглогчидоо л зохицуулах болох байх даа. шууд л бразил аврага болоно гэх , эрт бна шигдхээ то

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж