Сагсан бөмбөгийн Азийн аваргын тоглолтууд Улаанбаатарт дахин болно | News.MN

Сагсан бөмбөгийн Азийн аваргын тоглолтууд Улаанбаатарт дахин болно

Сагсан бөмбөгийн Азийн аваргын тоглолтууд Улаанбаатарт дахин болно

Монголын сагсан бөмбөгийн холбоо 2025 оны Азийн аваргын эрхийн төлөөх хоёрдугаар шатны тоглолтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авчээ. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тус тэмцээнийг 2023 оны хоёрдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгдэв.

Тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонгконг, Сингапур гэсэн зургаан баг өрсөлдөж, дөрөв нь үндсэн хэсэгт өрсөлдөх эрхээ авах юм.

Энэ сарын эхээр 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд Улаанбаатар хотноо болж, Монгол, Тайланд, Малайз гэсэн гурван баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ. FIBA-ийн зүгээс ч Монголын зохион байгуулалт, фэнүүдийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

настан 2022-11-24 192.82.85.177

гайхамшиг …шинэ бүтээн байгуулалт , дэмжин туслаж буй компани , аанэгжүүд . ссагсан бөмбөгийн холбооны сонгогдсон эрхэм гишүүдэд , монголынхоо үнэнч фэнүүдэд талархаад баршгүй нь … MCS Groupхамт олон Барцэнгэл захиралд гүн талархал илэрхийлж,. амжилт . гэгээлэг сайхан бүхнийг хүснэ.. монголчууд бид эв нэгтэлтэй байж амжилт ялалт өөд дэвших нь үнэн . ..хөх тэнгэр минь мөнхөд ивээн байг. залуучууддаа амжилт , та нар чадна .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж