Сагсан бөмбөгийн Азийн аваргын тоглолтууд Улаанбаатарт дахин болно

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

Сагсан бөмбөгийн Азийн аваргын тоглолтууд Улаанбаатарт дахин болно

Монголын сагсан бөмбөгийн холбоо 2025 оны Азийн аваргын эрхийн төлөөх хоёрдугаар шатны тоглолтуудыг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг авчээ. FIBA буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос тус тэмцээнийг 2023 оны хоёрдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг олгосноо албан ёсоор мэдэгдэв.

Тус тэмцээнд Монгол, Тайланд, Малайз, Гуам, Хонгконг, Сингапур гэсэн зургаан баг өрсөлдөж, дөрөв нь үндсэн хэсэгт өрсөлдөх эрхээ авах юм.

Энэ сарын эхээр 2025 оны Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд Улаанбаатар хотноо болж, Монгол, Тайланд, Малайз гэсэн гурван баг дараагийн шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ. FIBA-ийн зүгээс ч Монголын зохион байгуулалт, фэнүүдийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
48
ЗөвЗөв
7
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж