Алонсо: Солонгос хүчтэй бүрэлдэхүүнтэй

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

Катар-2022

Алонсо: Солонгос хүчтэй бүрэлдэхүүнтэй

Алонсо: Солонгос хүчтэй бүрэлдэхүүнтэй

“Катар-2022” ДАШТ-ий тав дахь өдрийн тоглолтууд өнөөдөр /2022.11.24/ болно. Энэ өдөр Ази тивийн хүчирхэг төлөөлөл Өмнөд Солонгосын шигшээ баг Уругвайтай тоглоно. Уругвай өдгөө дэлхийн чансааны 14 дүгээрт эрэмблэгдэж байгаа бол Өмнөд Солонгос 28-д явна.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр Уругвайн дасгалжуулагч Диего Алонсо “Мэдээж бид Сон Хын Минийг маш их хүндэлж байна. Мөн тэдэнд маш сайн бэлтгэгдсэн гарааны гайхалтай 11 тоглогч байна. Солонгос хүчтэй бүрэлдэхүүнтэй. Бид бүгдийг нь хүндэлж байна. Бидэнд байгаа ганц давуу тал бол бидний хөлбөмбөг. Бид тэднээс илүү байхын тулд хичээнэ. Гэхдээ бусад баг шиг хэцүү байдалд орохгүй байхыг хүсч байна” гэжээ.

Энэ удаагийн ДАШТ гэнэтийн бэлгээр дүүрэн болж байгаа. Эхлээд Саудын Араб Аргентиныг хожсон бол өчигдөр Япон Германыг хожив. Том багууд ээлж дараалан бүдэрч байгаа талаар Диего Алонсо “Уругвайн тамирчид бол дэлхийн шилдгүүд. Би бардам зантайдаа бус юу мэдэрч байгаагаа л хэлж байна. Тоглогчид маань өөрсдийгөө сайн бэлдсэн. Гайхалтай байна. Урам зоригоор дүүрэн байна. Бид бие биетэйгээ хуваалцаж буй цаг хором мөч бүрээс таашаал авч байна” гэж ярив.

Түүнээс шигшээ багаасаа ямар амжилт хүлээж байна вэ гэж асуухад “Эхний тоглолтдоо хожих нь эхний зорилго. Харин дараа нь юу болох талаар бодмооргүй байна. Бид юунд хүрч чадахаа мэднэ. Харин одоо хамгийн чухал зүйл бол ирэх тоглолтдоо төвлөрөх. Үнэхээр чухал тоглолт. Дараагийнхаа тоглолтуудыг бодож чадахгүй байна. Тэгэхгүй бол ирэх тоглолтдоо хожигдож, дараа нь харамсах хэрэг гарна” гэж хариулжээ.

Уругвай болон Өмнөд Солонгос тоглолт Монголын цагаар 21.00 цагт эхэлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж