Байгаль дэлхийгээ аврах сүүлчийн боломж

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

Байгаль дэлхийгээ аврах сүүлчийн боломж

Байгаль дэлхийгээ аврах сүүлчийн боломж

НҮБ-ын Биологийн олон янз байдлын дээд хэмжээний уулзалт ирэх сард Канадын Монреаль хотод болно. Энэ уулзалт нь байгалийн сүйрлийг зогсоох, буцаах хамгийн эцсийн боломж гэж "Natural England" агентлагийн тэргүүн Тони Жюнипэр мэдэгдэв. Уулзалтад 200 орчим улс орон оролцоно.

Тони Жюнипэр "Улс орнууд нэгдэж, төлөвлөгөөгөө боловсруулах ёстой. Энэ бол зөвхөн ховор амьтдыг аврах тухай хурал биш. Энэ бол эцсийн дүндээ хүн төрөлхтөнд  хамааралтай хоол хүнс, ус, эрүүл мэнд, цаг уурын гэх мэтийг тогтвортой байлгах явдал юм" гэж хэлэв.

Олон улсын байгаль хариуцсан сайд Лорд Бенён "Байгалийн эрүүл орчин бол эрүүл уур амьсгал, аюулгүй, цэвэр усны хангамж, тогтвортой хүнсний хангамжийн тулгын чулуу юм" гэж хэлжээ.

Биологийн олон янз байдал гэдэг нь дэлхий дээрх янз бүрийн амьд биетүүд болон тэдгээрийн нийцлийг хэлдэг. Биологийн олон янз байдлын дээд хэмжээний уулзалтын гол зорилтуудаас дурдвал:

  • 2030 он гэхэд дэлхийн хуурай газар, далайн 30 хувийг тусгай хамгаалалттай газар болгох,
  • 2050 он гэхэд "Байгальтай зохицон амьдрах нэгдсэн алсын хараа"-г баталгаажуулах.
  • Байгаль орчинд хор хөнөөл учруулдаг засгийн газрын татаасыг устгаж, доройтсон экосистемийг сэргээх юм.

Египетэд болсон НҮБ-ын Уур амьсгалын асуудлаарх "COP27" бага хурлын үр дүнг хангалтгүй гэж үзэж байгаатай холбогдуулан тус уулзалт болох аж. "COP27"-ийн эцсийн хэлэлцээрийн дүнд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй хохиролд зориулсан сан байгуулагдсан. Энэ нь сайшаалтай хэдий ч утааг бууруулах талаар илүү амбицтай арга хэмжээ аваагүй гэж үзэж байна.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн уур амьсгалын бодлогын тэргүүн, доктор Фернанда Карвальо "Уур амьсгалын хямрал, биологийн олон янз байдлын хямрал бол бидний цаг үеийг тодорхойлж буй хямрал гэдгийг бид санах ёстой. Хэрэв тэдгээрийг шийдвэрлэхгүй бол бидэнд амьдрах гараг олдохгүй байж магадгүй" гэж хэлэв.

2022 оны байдлаар хуурай газрын ердөө гурван хувь, далайн найман хуь нь үр дүнтэй хамгаалагдсан байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж