ДАШТ өөр гариг дээр болоод байгаа юм уу?

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

Катар-2022

ДАШТ өөр гариг дээр болоод байгаа юм уу?

ДАШТ өөр гариг дээр болоод байгаа юм уу?

Дэлхий даяараа “Катар-2022”-т анхаарал хандуулж буй ч Хятадын ард иргэдийг энэ хөгжөөнтэй үйл явдлаас гадуурхаж орхисонд тэд бухимдаж эхлэв. ДАШТ-ийг ашиглан олон ч хүн Хятадын Covid-19-ийн стратегийн талаар гомдоллож байна.

Хятадын эрэгтэй шигшээ баг тэмцээнд оролцох эрх авч чадаагүй ч “CCTV”-гээр тоглолтуудыг шууд дамжуулж буй. Хөл хорионоос шалтгаалаад баар, цэнгээний газрууд хаалттай тул хүмүүс тоглолтыг гэрээсээ үзэж байна. Тус улсад хөлбөмбөг маш алдартай аж. Ши Жиньпин дарга ч энэ спортод дуртай гэдгээрээ алдартай бөгөөд дэлхийн аваргад түрүүлэх нь улс орны мөрөөдөл гэж хэлж байсан удаатай. Тэгвэл энэ жилийн ДАШТ олон хятад хүнд хэт тусгаарлагдсан мэдрэмж төрүүлжээ.

“WeChat” платформоор “Хятад улс Катартай нэг гариг дээр байгаа юу?” гэсэн асуулт тархав. Тэдэнд тоглолтыг үзэж чадахгүй байгаа нь дэлхийн бусад улсаас тусгаарлагдсан мэт санагдах болжээ. “Хүмүүс нь хоорондоо зай барьж, тусдаа суугаагүй, цагаан цэнхэр эмнэлгийн хувцастай хүмүүс ч харагдахгүй. Энэ үнэхээр өөр гариг шиг санагдаж байна” гэж хятадууд ярьжээ. Катарт яагаад ийм өөр байгааг хүүхдүүддээ тайлбарлахад ч хэцүү байна гэж зарим хүн ярьсан байна.

Хятад улсад сүүлийн хагас сарын хугацаанд хөл хорио улам чангарав. Тус улсад сүүлийн 24 цагийн дотор 28 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэв. Томоохон хотуудын засаг захиргаанаас бүх нийтийн шинжилгээ, аялалын хязгаарлалтыг дахин нэвтрүүлэх саналыг дэвшүүлээд байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХахаХаха
12
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж