Нэг өдөр 10 оюутан хонож үйлчлүүлэх боломжтой номын сан

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

Нэг өдөр 10 оюутан хонож үйлчлүүлэх боломжтой номын сан

Нэг өдөр 10 оюутан хонож үйлчлүүлэх боломжтой номын сан

Монгол Улсын Боловсролын их сургуулийн Математик байгалийн ухааны сургууль, Биеийн тамирын сургуулийн номын сан 24 цагийн уншлагын танхимын үйлчилгээ нэвтрүүлжээ. Тус номын сангаар зөвхөн тус сургуулийн сурагчид үйлчлүүлэх боломжтой юм.

Энэхүү номын санд цэвэр усны төхөөрөмж, хоол халаах цахилгаан зуух, гар утас, нөүтбүүкээ цэнэглэх хангалттай цэнэглэгч, хөл, нуруугаа амраах тухлаг буйдан, чөлөөтэй авч уншиж, судлах ном бүхий тавиур зэргийг байрлуулжээ. Тус сургуулийн оюутан, суралцагчид энэхүү 24 цагийн номын сангийн үйлчилгээг МУБИС-ийн номын сангийн вэб сайт, номын сангийн цахим каталог хаягуудад захиалгаа өгч авах боломжтой.

МУБИС-ийн МБУС, БТС-ийн номын сангийн ахлах номын санч Б.Хонгорзул хэлэхдээ “Номын сангийн 24 цагийн уншлагын танхимаар үйлчлүүлэхдээ оюутан өөрийн цахим картаар үйлчлүүлнэ. Номын сангийн цахим хаягаар хандан, 24 цагийн уншлагын танхимын үйлчилгээнд бүртгүүлнэ. Үйлчлүүлэх оюутан хичээл хийхэд шаардлагатай ном хэвлэлээ төв болон салбар номын сангийн гэрээр олгох танхим хаахаас өмнө авсан байх ёстой. Өдөрт дээд тал нь 10 оюутан хонож үйлчлүүлэх ба нэг өдрийн захиалга 10-аас илүү болсон тохиолдолд дараа өдөр рүү шилжинэ.

Үйлчлүүлэх уншигч оройны 22:00 цагаас өмнө номын санд орж ирсэн байна. Үйлчлүүлэхдээ номын сангийн тоног төхөөрөмж, эд хогшлыг эвдэж сүйтгэх, утсаар болон чанга ярих, номын сангийн журамд заасан бусад хэлбэрээр бусдад саад учруулахгүй байх, Зөрчил гаргасан тохиолдолд номын сангийн журмын наймдугаар заалтын дагуу шийдвэрлэнэ" гэлээ. МУБИС-ийн номын сан цаашдаа бүх оюутны байрандаа номын сангийн танхим байгуулан, ном хэвлэлээр бүрдүүлэх ажлыг эхлүүлжээ.

Б.НАРАНГОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж