Ньюс хөтөч: Д.Доржготов, Жак Уэтерфорд нарт "Чингис хаан" одон гардуулна

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Д.Доржготов, Жак Уэтерфорд нарт "Чингис хаан" одон гардуулна

Ньюс хөтөч: Д.Доржготов, Жак Уэтерфорд нарт "Чингис хаан" одон гардуулна

Ньюс агентлаг 2022.11.24-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

07.30 ЦАГТ:

Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулна.

08.00 ЦАГТ:

Төрийн тугийг цэнгүүлнэ.

09.00 цагт:

-Соёлын бүтээлч сарын хүрээнд "Блью скай" зочид буудалд "Монгол-Японы соёлын өвийн форум" болно.

-Соёлын бүтээлч сарын хүрээнд Д.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд "Нүүдэлчин Монгол ардын гар урлал" үзэсгэлэн дэлгэгдэнэ.

09.30 ЦАГТ:

Соёлын бүтээлч сарын хүрээнд Соёлын өвийн үндэсний төвд "Архитектурын өвийг хадгалж, хамгаалах нь" хэлэлцүүлэг болно.

ТӨРИЙН ОРДОН

10.00 ЦАГТ:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор, академич Д.Доржготов нарт Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулна.

11.40 ЦАГТ:

Соёлын бүтээлч сарын хүрээнд Чингис хаан музейд "Монгол орон, монголчууд" Чингисийн алтан ургийнхан гэрэл зургийн тусгай үзэсгэлэн нээгдэнэ. /Түр үзэсгэлэнгийн танхим/

12.00 ЦАГТ:

Эзэн Богд Чингис хаан мэндэлсний 860 жилийн ойд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулган хуралдана.

14.00 ЦАГТ:

Их эзэн Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархлын өдөр"-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохион байгуулдаг “Мөнх тэнгэрийн бичиг-2022” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн Мөнгөн модны танхимд дэлгэгдэнэ.

15.00 цагт:

Эх эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу  “Монгол бахархлын өдөр”-т зориулсан Төрийн хүндэтгэлийн тоглолт Соёлын төв өргөөнд болно.

17.00 ЦАГТ:

Чингис хааны мэндэлсэн "Монгол бахархлын өдөр"-т зориулан Улсын драмын эрдмийн театрт Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт УГЗ Н.Наранбаатарын найруулга "Хаадын хаан андгай" түүхэн туульсын жүжиг тоглоно.

19.00 ЦАГТ:

"Болор цом" яруу найргийн 40 дэх наадам зохион байгуулагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж