Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны аравдугаар сард 3369.90 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 520.93 төгрөг, өмнөх сарынхаас 112.79 төгрөгөөр суларчээ.
Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш аравдугаар сард 468.39 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 24.68, өмнөх сарынхаас 4.50 төгрөгөөр суларсан байна.
Мөн төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш энэ оны аравдугаар сард 54.77 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 14.86, өмнөх сарынхаас 0.29 төгрөгөөр суларчээ.
Холбоотой мэдээ