“Катар-2022” ДАШТ-ий дөрөв дэх өдрийн тоглолтууд үргэлжилж байна. Өнөөдрийн онцлох тоглолт Япон болон Германы шигшээ багуудын хооронд өрнөв. Тоглолтын эхний гоолыг Германы шигшээ багаас Илкай Гюндоган торгуулийн цохилтоос оруулж, тэргүүлж эхэлсэн. “Герман машинууд” тоглолтын тооны харьцааг холдуулах олон боломж олдсон ч ашиглаж чадсангүй. Улмаар хоёрдугаар үед Японы Рицү Доан болон Такүма Асано нар дараалан гоолдож, багтаа ялалт авчирлаа.
Японы шигшээ багийн хурдтай довтлогчид Германы шигшээ багийн хөшүүн хамгаалалтын хоёрдугаар үед эвдэж чадав. Энэхүү тоглолтод Японы хаалгач Шүичи Гонда сайн байсан. Тэрбээр Германы шигшээн олон аюултай довтолгоог зогсоолоо. Нөгөө талд Германаас энэ жил 19 настай Жамал Мусиала магтууштай тоглосон ч баг нь ялалт байгуулж чадсангүй.
Тэмцээний Е хэсэгт Япон, Германаас гадна Коста Рика, Испани гэх хүчирхэг багууд бий. Магадгүй Испани, Германы аль нэг нь цааш шалгарч, нэг нь хасагдаж магадгүй юм.
Холбоотой мэдээ