Элон Маск БНСУ-д хөрөнгө оруулж магадгүй | News.MN

Элон Маск БНСУ-д хөрөнгө оруулж магадгүй

Элон Маск БНСУ-д хөрөнгө оруулж магадгүй

Элон Маск БНСУ-д хөрөнгө оруулж магадгүй

“Тесла” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск цахилгаан автомашин үйлдвэрлэх зорилгоор Ази тивд үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй. Үйлдвэр байгуулах магадлалтай газраар тэр Өмнөд Солонгосыг нэрлэжээ. Маск Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй видео дуудлага хийх үеэрээ энэ тухай мэдэгдсэн гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэв.

Юн Сук Ёл “Тесла” компани Ази тивд үйлдвэр байгуулах гэж байгаа талаар мэдэж байсан тул энэ үйлдвэрээ өөрийн улсад барих хүсэлтийг Элон Маскт тавьсан гэв.

Элон Маск Өмнөд Солонгосыг хамгийн боломжит нэр дэвшигчдийн нэг гэж үзэж буйгаа хэлсэн. Бусад улсын хөрөнгө оруулалтын нөхцөл, ажиллах хүчний чанар, технологийн түвшин, үйлдвэрлэлийн дэд бүтэц зэргийг нягталж үзээд, шийдвэрээ гаргах аж.

2023 онд тэр “Өмнөд Солонгосын компаниудтай нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 10 тэрбум ам.долларын өртөг бүхий эд ангиудыг БНСУ-аас худалдаж авна” гэжээ. Хэрвээ “Тесла” Өмнөд Солонгост үйлдвэрээ баривал "Samsung", “LG” зэрэг ханган нийлүүлэгчидтэй нягт хамтран ажиллах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Индонези, Энэтхэг тэргүүтэй улсууд “Тесла”-гийн цахилгаан машин үйлдвэрлэх дараагийн хөрөнгө оруулалтыг авахаар лобби хийгээд эхэлжээ. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо л гэхэд өнгөрсөн наймдугаар сард “Тесла” компанийг эх орондоо цахилгаан машин үйлдвэрлэхийг урьсан.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ГХО гэдэг чинь мөнгөө барьж орж ирээд үйлдвэр бариад цалин өгөхийг хэлдэг юмаа... 2022-11-24 202.5.205.34

Хөгжихгүй бол ГХО орохгүй ээ. Дашрамд монголын баялгийг 1:100 харьцаагаар авч гарах процессыг ГХО гэж нэрлэдэгийг хуулиар хориглоочээ. Уул уурхай дээр лиценз гэж үнэгүй эрээн цаас авсан нөхөр (Монголын баялгийг монгол хүн тул ашиглаж болно гэсэн цаас) цааш нь ГХО гэдэг нэрээр зараад гадагш нь зувчуулаад тэр хувиа борлуулаад байгааг хориглоочээ. Уул уурхайд хамтарч бизнес хийх гэж байгаа тул Монгол тал баяалагаа гаргаж бна чи юу гаргаж бна, яаж хуваах юм гээд ярьдаг болоочээ.

Avatar

оноч 2022-11-24 202.5.205.34

Баабартангууд эдийн засгийн алуурчид ГХО гэж нүдээ аниад авдаг юм байдаг гэж суртал ухуулга хийж байгаад өнөөдөр монголын хулгайчууд тэрийг маш сайн ашигладаг болсон. Баабар өөрөө уул уурхайд хөрөнгө оруулалт хийдгийг юугий нь ойлгоогүй болох нь ОТ-ын гэрээн дээр РИО-гийн талд яаж үйлчилж байснаар нь харагддаг. Монголын шороо тэр газар дор сая сая жил хэвтэж байсан тул гаргаж ирэхгүй бол баялаг биш. Тийм учраас монголын тал 34 хувиа авахад баялагт тооцож болохгүй гэж тархи угаасан нь цагаан дээр

Avatar

оноч 2022-11-24 202.5.205.34

Баабар хүртэл эх орноо зарсан гэж бодохоор үнэхээр энэ хорвоод үнэн гэж байна уу? Энэ уул, уурхай, нүүрсний хулгай, төмөр зам гацаагчид… бүгд.

Avatar

зочин 2022-11-24 103.229.120.87

Живж буй индонез хэрэггүй ээ, юу ч болж мэднэ. манай монголд хийчих, газарзүйн байрлалын хувьд ирээдүйтэй. гаднаас ажиллах хүч оруулж болно ш дээ

Avatar

Зочин 2022-11-24 202.126.90.125

ЭЛОН МАСК ГЭГЧ бас нэг САЙХАН ПОПУЛИСТ БНААА

Avatar

Гэр 2022-11-24 96.255.79.125

Солонгост барьвал монголд ашигтай. Энэтхэг, Индониз, Вьетнам Хятад гээд зөндөө улс байгаа.
Монгол болмжтой ч хамгийн найдваргүй л дээ дээдүүс өөрт нь ашиг хонжоогүй юм оруулахгүй

Avatar

Зочин 2022-11-24 202.9.46.170

Монголд ядаж зай хураагуурынхаа үйлдвэрийг барчихгүй л юм байх даа.
Барьяа гээд ирсэнч УИХ ийнхан бариулахгүй л дээ …ойлгомжтойй…

Avatar

Зочин 2022-11-24 202.131.245.243

Ардчиллын баян бүрдийн өрөнд баригдсан дүүдээ хөрөнгө оруулдаггүй ээ?

Avatar

Зочин 2022-11-24 64.119.22.76

Монголд дэд бүтэц, найдвартай цахилгаан хангамж байхгүй. Далайд гарцгүй, дээр нь ажиллах хүчгүй. Байгаа хэд нь залхуу, архичин.

Avatar

Зочин 2022-11-24 138.199.21.207

монголд барьвал мэргэжилтэй боловсон хүчин байхгүй, үйлдвэрлэлийн зардал өндөр, татварын орчин ойлгомгүй, хүнд сурталтай, төрийн албан хаагчид нь авилга нэхдэг, дурын 1 татварын байцаагч очоод дансыг нь хаадаг, ойр зуурын сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэдэггүй, металлургийн болон хиймийн үйлдвэр хөгжөөгүй.тээврийн зардал өндөр.. гээд хөрөнгө оруулахгүй түмэн шалтгаан байна аа. Нэг үгээр хэлбэл хөрөнгө оруулж болохгүй хогийн газар. хөрөнгө оруулах 1 эерэг шалтгаан нэрлээч.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж