Элон Маск БНСУ-д хөрөнгө оруулж магадгүй

Хуучирсан мэдээ: 2022.11.24-нд нийтлэгдсэн

Элон Маск БНСУ-д хөрөнгө оруулж магадгүй

Элон Маск БНСУ-д хөрөнгө оруулж магадгүй

“Тесла” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск цахилгаан автомашин үйлдвэрлэх зорилгоор Ази тивд үйлдвэр байгуулахаар төлөвлөж буй. Үйлдвэр байгуулах магадлалтай газраар тэр Өмнөд Солонгосыг нэрлэжээ. Маск Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчтэй видео дуудлага хийх үеэрээ энэ тухай мэдэгдсэн гэж тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдэгдэв.

Юн Сук Ёл “Тесла” компани Ази тивд үйлдвэр байгуулах гэж байгаа талаар мэдэж байсан тул энэ үйлдвэрээ өөрийн улсад барих хүсэлтийг Элон Маскт тавьсан гэв.

Элон Маск Өмнөд Солонгосыг хамгийн боломжит нэр дэвшигчдийн нэг гэж үзэж буйгаа хэлсэн. Бусад улсын хөрөнгө оруулалтын нөхцөл, ажиллах хүчний чанар, технологийн түвшин, үйлдвэрлэлийн дэд бүтэц зэргийг нягталж үзээд, шийдвэрээ гаргах аж.

2023 онд тэр “Өмнөд Солонгосын компаниудтай нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагаагаа өргөжүүлж, 10 тэрбум ам.долларын өртөг бүхий эд ангиудыг БНСУ-аас худалдаж авна” гэжээ. Хэрвээ “Тесла” Өмнөд Солонгост үйлдвэрээ баривал "Samsung", “LG” зэрэг ханган нийлүүлэгчидтэй нягт хамтран ажиллах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

Индонези, Энэтхэг тэргүүтэй улсууд “Тесла”-гийн цахилгаан машин үйлдвэрлэх дараагийн хөрөнгө оруулалтыг авахаар лобби хийгээд эхэлжээ. Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо л гэхэд өнгөрсөн наймдугаар сард “Тесла” компанийг эх орондоо цахилгаан машин үйлдвэрлэхийг урьсан.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж