Мансууруулах бодис хэрэглэж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Мансууруулах бодис хэрэглэж байжээ

Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос  энэ сард хүн худалдаалдах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд биеэ үнэлэгч охидын дунд согтууруулах болон мансууруулах бодисын хэрэглээний талаар судалгаа хийжээ.  Судалгаанд хамрагдсан охидын 4.7 хувь нь эфирин гэдэг бодис ууж хэрэглэдэг бол 50 гаруй хувь нь согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Мөн тэднээс ирээдүйн зорилгын талаар тодруулахад асуумж судалгаанд оролцсон охидын 34.9 хувь нь тогоочийн сургалтад суух хүсэлтэй бол, 16.3 хувь нь сургуульд сурах, 34.9 нь мэргэжилтэй сайн хүн болж гэрийнхэндээ туслах, 14.0 нь сургуулиа төсч сайн  болох гэж хариулжээ. Мөн гадаадад ажиллах санал тавибал хүлээж авна гэсэн хариултыг охидын 80 хувь нь өгсөн байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж