Туркт 6.0 магнитуд газар хөдөлснөөс 50 хүн гэмтэв

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Туркт 6.0 магнитуд газар хөдөлснөөс 50 хүн гэмтэв

Туркт 6.0 магнитуд газар хөдөлснөөс 50 хүн гэмтэв

Туркийн баруун хэсэгт 6.0 магнитуд газар хөдөлснийг Европ-Газар дундын газар хөдлөлтийг судлах төвөөс мэдээллээ. Газар хөдлөлт хоёр км-ийн гүнд болсон бөгөөд голомт нь баруун хойд хэсгийн Дюзже мужийн Голяка дүүрэгт болсон байна.

Туркийн эрүүл мэндийн сайд Фахреттин Косагийн жиргэснээр газар хөдлөлтөөс болж 35 хүн гэмтсэн гэв. Харин орон нутгийн хэвлэлд мэдээлэхдээ, 50 хүн гэмтэж бэрсэн бөгөөд олонх нь айж сандарсандаа цонх, тагтнаас үсэрснээс гэмтжээ. Гэмтсэн хүмүүсийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж.

Газар хөдлөлт орон нутгийн цагаар 04:08 цагт болж, чичирхийлэл нь нийслэл Анкара болон Истанбул хотноо мэдрэгджээ. Газар хөдлөлтийн дараа олон чичирхийлэл мэдрэгдсэнээс хамгийн хүчтэй нь 4.3 магнитуд байв.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр хоёр давхар дэлгүүрийн барилга нурж, хэд хэдэн барилгын гадна фасад хууларч унасан гэв.

ЭХ СУРВАЛЖ: ALJAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж