Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг НИТХ-ын ээлжит 16 дугаар хуралдаанаар хэлэлцэнэ

Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл хуралдаж, Нийслэлийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцуулав. Ирэх онд нийслэлийн төсөвт 1 их наяд 742.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөсөн. Энэ нь өнгөрсөн оныхоос 36.7 тэрбум төгрөгөөр өссөн дүн юм. Төсвийн төслийн тооцоогоор 2023 онд нийслэлийн төсвийн орлогын 88.9 хувь буюу 1 их наяд 549.9 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 11.1 хувийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг хот, дүүргээр ангилан авч үзвэл хотын шуудын 509.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр тооцсон байна. Харин төсвийн урсгал зардлын төслийг төрөөс хэрэгжүүлж буй бодлого, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн дагуу урсгал зарлагын өөрчлөлтийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, төсвийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж, төсвийн сахилга хариуцлагыг сайжруулах чиглэлийг баримтлан боловсруулжээ. Зөвлөлөөр энэхүү асуудлыг хэлэлцэн Нийслэлийн ИТХ-ын ээлжит 16 дугаар чуулганаар хэлэлцэхийг дэмжлээ.

 2023 онд газрын төлбөрийн орлогоос ₮81.69 тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ

Зөвлөлийн хуралдаанаар 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ. Нийслэлийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлтийг 91 хувьтай гэж үзсэн байна. 

Харин 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг 4 бүлгийн 19 дэд бүлэгт хамаарах 806 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусган боловсруулжээ. Үүнээс газрын менежментийг хэрэгжүүлэхээр 74 ажил үйлчилгээг тусгасан бол газар зохион байгуулалт бүлэгт 604 ажил үйлчилгээ тусгажээ. Үүнээс өмчлүүлэх газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох чиглэлээр 118, төрийн болон төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд 111 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөв. Мөн газрын төлбөрийн орлогыг нэмэгдүүлэх дуудлага худалдааны зарчмаар шинээр эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ 152 байгаа юм. Түүнчлэн нийтийн эдэлбэр газрын байршил хэмжээ 20, автозамын байгууламж 102, орчны тохижилт ногоон байгууламж, явган хүний замыг нэмэгдүүлэх 88, газрын элэгдэл, эвдрэл доройтлоос хамгаалах, нөхөн сэргээх газрын байршил хэмжээтэй холбоотой 13 ажил, арга хэмжээ байгаа юм.

Мөн 2023 онд газрын төлбөрийн орлогоос ₮81.69 тэрбумыг төсөвт төвлөрүүлэхээр урьдчилсан байдлаар төлөвлөөд байна. Түүнээс гадна хуралдаанаар Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт НЗДТГ-ын эзэмшиж буй 10.2 га газрыг цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглах нөхцөлийг бүрдүүлэн тохижуулах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг өргөн барьсныг хэлэлцэв. Эдгээр болон хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан бусад асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж