Ж.Ганбаатар: Дэлхий нийтээр дизель түлшний хомсдолд орж байна

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Ж.Ганбаатар: Дэлхий нийтээр дизель түлшний хомсдолд орж байна

Ж.Ганбаатар: Дэлхий нийтээр дизель түлшний хомсдолд орж байна

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар Засгийн газрын хуралдааны дараа /2022.11.23/ дизель түлшний хомсдолын талаар мэдээлэл өглөө.


Тэрбээр “Манай улсын сарын дизель түлшний хэрэглээ 80 мянган тонн байдаг. Үүний 60 орчим хувийг “Роснефьт” компани нийлүүлдэг. Үлдсэн 40 хувийг нь бусад трейд компани нийлүүлдэг. “Роснефьт” компанийн нийлүүлэлт хэвийн байгаа ч бусад трейд компанийн үйл ажиллагааг ОХУ-ын дотоод нөхцөл байдалтай уялдуулан хязгаарласан. Өөрөөр хэлбэл, дизель түлшид түр зуурын хомсдол өнгөрөгч өдрүүдэд үүслээ. ОХУ-ын эрчим хүчний нэгдүгээр орлогч сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч трейд компаниудын үйл ажиллагааг зогсоосон юм билээ.

Хоёрдугаарт, зуны түлшнээс өвлийн түлшинд шилжих процессоос шалтгаалан дизель түлшийг гол хангадаг “Ангарский” үйлдвэрт долоо хоногийн Монгол руу ачих түр завсар бий болсон. Жил болгон ийм процесс болдог. Харин өвлийн түлшнээс зуны түлш рүү шилжих процесс удаан үргэлжилдэггүй юм байна.

Гуравдугаарт, дайны нөхцөл байдалтай холбоотойгоор ОХУ-д дизель түлшний эрэлт сүүлийн саруудад маш их нэмэгдсэн. Тиймээс дэлхий нийтээр дизель түлшний хомсдолд орж байна.

Энэ нөхцөл байдал Монгол Улсад тодорхой нөлөөлж байна. “Роснефьт” компани гэрээнд заасан нийлүүлэлтээ өгч байна. Арваннэгдүгээр сард 40 мянган тонныг нийлүүлэх гэрээтэй. Мөн бидний зүгээс хүсэлт тавьсны үндсэн дээр 67 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх шийдвэр гарсан. ОХУ-ын нутаг дэвсгэрт замд явж буй 19 мянган тонн дизель түлш байна. Монгол Улс 11 хоногийн нөөцтэй буюу 27.8 мянган тонн дизель түлштэй байна. Үүнд бүх түгээгч компанид байгаа шатахуун мөн Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатар хот руу явж буй төмөр замд явж буй шатахуун ордог. Цаашдаа “Роснефьт” компанитай дизель түлшний 83 мянган тонныг импортлох гэрээ байгуулсан. Тиймээс арванхоёрдугаар сард асуудлууд хэвийн хэмжээнд болно. “Роснефьт” компанийн зүгээс захиалгад орсныг мэдэгдсэн. Шатахуун нийлүүлдэг хувийн компаниуд Хятадаас түлш оруулж импортлох асуудлыг хөөцөлдөөд замд 8000 тонн түлш ачигдсан байна. Яагаад Хятадаас авдаггүй вэ гэхээр үнэтэй холбоотой. “Роснефьт” компаниас хямдаар, мөн ОХУ-ын дизельтэй чанараар өрсөлдөх боломжгүй учраас урд хөршөөс импортлох боломжгүй байдаг" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж