Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар түгжрэлийн асуудлаар хэлсэн үгэндээ тайлбар хийв. Тэрбээр өчигдөр "Түгжрэл л гээд байгаа болохоос биш яг тусдаа салбар байхгүй. Жишээлбэл, орон сууцны хорооллуудад эмийн сан булан эргээд л байдаг. Харин гэр хороололд эмийн сан маш бага. Эмийн сан хаана байна тэд тийшээ явдаг гэж харагдаж байна" гэж хэлсэн.
Харин энэ удаа "Түгжрэлийн хувьд эхлээд нийтийн тээврийн салбараа додомдож авах хэрэгтэй байна. Энэ салбараа тогтворжуулаад авъя. Дараагаар нь замын хөдөлгөөний танхайралтай тэмцэе. Зам тээврийн ухаалаг нэгдсэн систем гээд Монгол Улс анх удаагаа дөрөвдүгээр сарын 1-нээс ухаалаг хяналтын системийг бий болгох гэж байна. Цахим бүртгэлд орсон машинууд дээр зөрчилтэй машинуудыг явуулахгүй байх бүрэн боломжтой.
Тэгэхээр ирэх хавар буюу 2023 оны эхний хагаст багтаан түгжрэлийн үр дүнг харуулна. Ирэх жилийн өдийд нийтийн тээврийн шинэчлэлийн үр дүн гарч, 2024 оны өвөл зовлонтой байдал маань арай зөөлрөх болов уу. Түгжрэлийн эсрэг багц хуулийн төсөл нь нийтийн тээврийн салбартайгаа уялдаж байгаа. Нийтийн тээврийг шинэчилснээр энэ хуулийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой болно. Тэрнээс биш наана нь иргэдийн сэтгэл санаа үймүүлсэн, хатуу шахалт шаардлага тавихад хүнд байгаа юм гэдгийг учирласан" гэсэн юм.
Холбоотой мэдээ