Д.Сүрэнхор Нийслэлийн шүүхэд давж заалдана

Хуучирсан мэдээ: 2010.08.25-нд нийтлэгдсэн

Д.Сүрэнхор Нийслэлийн шүүхэд давж заалдана

Үйлдвэр худалдааны яамны төрийн нарийн бичгийн дарга асан Д.Сүрэнхорд холбогдох Эрүүгийн хуулийн 150.3-аар зүйлчилсэн хэргийн шүүх хурал өнгөрөгч даваа гаригт Сүхбаатар дүүргийн шүүхэд болсон юм. Түүнд жирийн дэглэмтэй хорих ангид дөрвөн жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн  шийдвэрийг түүний гэр бүлийнхэн болон өмгөөлөгч нар эсэргүүцэн давж заалдах шатны шүүхэд хандах болжээ. Учир нь шүүгдэгч  Д.Сүрэнхор нь гэм буруугаа хүлээсэн, улсад учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан байхад дөрвөн жилийн хорих ял оноосон нь чангадсан гэж тэд үзэж байгаа аж. Тиймээс Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд ирэх сард хандах болсон байна.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж