Месси: Бид ийм эхлэл төсөөлж байсангүй

Хуучирсан мэдээ: 2022.11.23-нд нийтлэгдсэн

Катар-2022

Месси: Бид ийм эхлэл төсөөлж байсангүй

Месси: Бид ийм эхлэл төсөөлж байсангүй

Амьдралынхаа хамгийн чухал тэмцээний эхний тоглолтод хожигдсон Лионель Месси багийнхандаа хандан хүнд цохилтын эсрэг хариу өгөх хэрэгтэй гэж уриалав. Өчигдрийн тоглолтод Месси торгуулийн цохилтоос гоол оруулж, тав дахь дэлхийн аваргаа тааламжтай эхлүүлсэн. Гэвч нэгдүгээр үед гурван гоол нь отон гэж тооцогдож, хоёрдугаарт үед Саудын Араб хоёр гоол оруулсан билээ.

Тоглолтын дараа Месси “Өршөөл эрэх шалтаг алга. Хүнд бүрт хүнд цохилт боллоо. Бид ийм эхлэл төсөөлж байсангүй. Бид өмнөхөөсөө илүү эв нэгдэлтэй эргэн ирнэ. Манай бүрэлдэхүүн хүчирхэг үүнийгээ ч харуулсан байх. Бид ийм байдалд ороогүй уджээ. Харин одоо өөрсдийгөө хэн бэ гэдгийг харуулах хэрэгтэй” гэжээ.

Аргентин бараг гурван жилийн хугацаанд ялагдал гээчийг амсаагүй. Тэд хамгийн сүүлд 2019 оны долдугаар сард Бразилд хожигдсон аж.

Аргентин 36 тоглолт дараалан нэг ч ялагдаагүй байсан бөгөөд Италийн 37 тоглолт дараалан ялагдаагүй гэх амжилтыг эвдэх дөхөв.

Месси үргэлжлүүлэн “Юмс шалтгаантай болоод тохиодог. Бид ирэх тоглолтдоо бэлдэж, Мексик, Польшийг хожих хэрэгтэй. Энэ бүхэн биднээс л шалтгаална. Бид Саудын Арабын сайн тамирчидтай баг гэдгийг мэдэж байсан. Тэд бөмбөгтэй сайн харьцаж, хамгаалалтаа гайхалтай хийлээ. Бид уг нь сайн байсан ч олон гоолоо тооцуулсангүй. Хүнд байдлаас гарах нөхцлөө олж чадсангүй. Энэ бол эхний тоглолт байлаа. Алдаагаа засах нь биднээс шалтгаалах асуудал. Бид хэн гэдгээ харуулахыг хичээнэ” гэжээ.

Аргентин 1990 онд мөн нээлтийн тоглолтдоо хожигдож, дэлхийн аваргыг эхлүүлж байлаа. Хэдийгээр тэд тэмцээнээ хожигдож эхлүүлсэн ч финалд шалгарч байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж