Мишээл Сити: Олон улсын экспо төв шинээр нээнэ | News.MN

Мишээл Сити: Олон улсын экспо төв шинээр нээнэ

Мишээл Сити: Олон улсын экспо төв шинээр нээнэ

Олон улсын стандарт шаардлагад нийцсэн, хоорондоо нэг ч багана, тулгуургүй, 6350мкв талбай бүхий цоо шинэ Экспо төв тун удахгүй нээгдэнэ.

Монголын хамгийн том шинэ “Мишээл Экспо” төв нь хэрэглэгчдийн цагийг хэмнэж, өндөр зэрэглэлийн төвлөрсөн цэгээс олон сонголт бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээг авах, бизнес эрхлэгч талд богино хугацаанд бүтээгдэхүүнээ таниулах, борлуулах боломжийг бүрэн олгоно.

Аливаа экспо төв нь улс орны засгийн газар, хувийн хэвшил, олон улсын байгууллага болон иргэд хоорондын гүүр болж бүхий л салбарт хөгжил дэвшлийг авчрах томоохон талбар болдог билээ.

Дэлхийн анхны экспо буюу Их үзэсгэлэн (Great Exhibition) 1851 онд Лондон хотод зохион байгуулагдаж байсан нь бусад орнуудад үзэсгэлэн яармаг ямар их ач холбогдолтой болохыг харуулжээ.

Түүнээс хойш жил бүр дэлхийн үзэсгэлэн яармагийг зохион байгуулдаг болсон бөгөөд 2021 оны үзэсгэлэн Дубай хотод болсон. Харин дараагийнх нь Япон улсын Осака хотод зохион байгуулагдах аж.

Монгол Улсад олон улсын стандартад нийцсэн үзэсгэлэн яармаг зохион байгуулах үндсийг Мишээл сити, шинэ МИШЭЭЛ ЭКСПО төслөөр эхлүүлж байна.

Шинэ Мишээл экспо төв нь Мишээл резиденс орон сууцнаас 1 минутын зайд байрлах тул оршин суугчид гэрээсээ холдолгүй бүх ажлаа амжуулахаас гадна бусдаас түрүүлж сонголтоо хийх боломжтой.

Мишээл сити: 7505-7788

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж